Радио давтамж ашиглах эрхийн бичиг
ХХЗХ

РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ЭРХИЙН БИЧИГ ШИНЭЭР АВАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧ:

Монгол Улсын Радио долгионы тухай хуулийн 13 дүгээр зүйлд “Иргэн, хуулийн этгээд хувийн болон дотоод хэрэглээний харилцаанд зориулан радио холбоо зохион байгуулах, эрдэм шинжилгээ, туршилтын ажиллагаа явуулах бусад бүх төрлийн радио төхөөрөмжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглахад радио давтамж ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг /цаашид “эрхийн бичиг“ гэх/ олгоно” гэж заасан.

Иймд радио давтамж ашиглах эрхийн бичиг эзэмших хүсэлт гаргах бол дараах баримт бичгийг бүрдүүлэн ХХЗХ-нд ирүүлнэ.

  • Хууль, журам, нөхцөл шаардлагатай танилцах судлах

Хэрэв та радио давтамж ашиглах эрхийн бичиг авах гэж байгаа бол юуны өмнө холбогдох хууль, дүрэм, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй танилцах шаардлагатай.

Холбогдох хууль, журам, нөхцөл шаардлага, зохицуулалтын баримт бичигтэй энд дарж танилцана уу.

Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал, төрөл бүрээр тусгай зөвшөөрлийг олгох, сунгахаар тогтоосон хугацаатай энд дарж танилцана уу.

  • Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Дотоод хэрэгцээндээ зориулан радио давтамж ашиглах эрхийн бичиг эзэмшихээр хүсэлт гаргагч нь “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын дагуу эрхлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны төрлөөс хамааран харгалзах өргөдлийн маягтуудыг бүрэн бөглөн, уг маягтад заасан холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлнэ.

Хүсэлт гаргагч нь холбогдох өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, дүгнэлт гарган, түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болно.

Радио давтамж ашиглах эрхийн бичиг авах бол доорх баримт бичгийг бүрдүүлнэ үү.

Байгууллага

Хувь хүн

1

Эрхийн бичиг эзэмших хүсэлт гаргасан албан бичиг ирүүлнэ.

(Албан бичигт  хүсэлт гаргагчийн нэр, харилцах хаяг, холбоо барих дугаар, факсын дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг байна,  давтамж ашиглах хэрэгцээ шаардлага, төлөвлөж буй vйл ажиллагааны тухай танилцуулгыг оруулсан байна.)

  • Хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах нотлох гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажуулна/
  • Байгууллагын дүрмийн хуулбар

Албан бичгийн загвар маягтыг эндээс татаж авна уу байгууллага

Эрхийн бичиг эзэмших хүсэлт гаргасан өргөдөл ирүүлнэ.

(Өргөдөлд хүсэлт гаргагчийн овог нэр, харилцах хаяг, холбоо барих дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг байна.)

  • Цахим иргэний үнэмлэхийн хуулбар /Нотариатаар баталгаажуулна/

Албан бичгийн загвар маягтыг эндээс татаж авна уу хувь хүн

2

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягт 1 –ийг бөглөнө. 

Өргөдлийн маягт

Өргөдлийн маягтыг бөглөх заавар

Өргөдлийн маягтыг эндээс дарж үзнэ үү.

 

3

Радио давтамж ашиглах тоног төхөөрөмжийн ашиглалтаас хамааран өөрийн эрхлэх үйл ажиллагааны дагуу доорх хүснэгтээс өргөдлийн маягт сонгон бөглөн ирүүлнэ.

Өргөдлийн маягт

Өргөдлийн маягтыг бөглөх заавар

Харилцааны богино долгионы станц (Өргөдлийн маягт 3.2)

Харилцааны богино долгионы станц /Загвар маягт/

Утасгүй интернет (Өргөдлийн маягт 3.1)

Хөдөлгөөнт холбоо (Өргөдлийн маягт 3.3)

Сансрын холбоо (Өргөдлийн маягт 3.4)

Радио линк (Өргөдлийн маягт 3.9)

Утасгүй интернет /Загвар маягт/

Хөдөлгөөнт холбоо /загвар маягт/

Сансрын холбоо /Загвар маягт/

Радио линк /Загвар маягт/

4

Ашиглахаар төлөвлөж буй радио тоног төхөөрөмж болон антенны техникийн үзүүлэлтийг хавсаргана.

5

Үйл ажиллагаа явуулах байршил, хамрах хүрээний зураглалыг өөрсдийн хэмжээнд зурж ирүүлнэ.  Шаардлагатай тохиолдолд тус хороо нь хамрах хүрээний тооцооллыг хийнэ.

  • Заавар, зөвлөгөө авах

Та радио давтамж ашиглах өргөдлийн маягтыг бөглөхдөө дээрх хүснэгтэд байгаа “өргөдлийн маягтыг бөглөх заавар” хэсгээс өөрийн үйл ажиллагаа эрхлэх төрлийн дагуу “загвар маягт”-тай үзэж, танилцана уу.

Хэрэв дээрх заавар, тайлбараас асууж тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол тус хорооны холбогдох мэргэжилтнүүдтэй дараах хаягаар холбогдох эсвэл биеэр ирж уулзан зөвлөгөө авах боломжтой.

Холбоо барих мэдээллийг эндээс үзнэ үү. /Холбоо барих хаяг, утас, имэйл хаяг/

  • Эрхийн бичгийн хүсэлт хүлээлгэн өгөх

Хүсэлт гаргагч та дээрх дарааллын дагуу өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлж болно.

Хүсэлтийг “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам“-ын 3.9 -д заасны дагуу хүлээн авна. Хэрэв таны бүрдүүлсэн материалын иж бүрдэл дутуу бол тус журмын дагуу буцаагдана. Иймд бүрэн гүйцэд материал ирүүлэх нь дүгнэлт гаргаж, олгох ажлыг түргэн шуурхай болгоход тустай гэдгийг анхааралдаа авна уу.

Таны өгсөн хүсэлтийг шийдвэрлэх процессыг дор зургаар үзүүлэв

Хэрэв эрхийн бичгийн хүсэлтэд олгохоос татгалзсан тухай шийдвэр гарсан тохиолдолд холбогдох үндэслэл бүхий хариу тайлбарыг албан бичгээр хүргүүлнэ.

  • Гэрээ байгуулах, төлбөр төлөх

Та эрхийн бичиг олгох тухай шийдвэр хүлээн авсан бол тухайн шийдвэрт заасан хугацаанд ХХЗХ-ны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнтэй холбоо барьж, эрхийн бичгийн гэрээг байгуулж, радио давтамжийн ашиглалт үйлчилгээний төлбөр төлнө.  

Төлбөрийн журмыг эндээс үзнэ үү.

Эрхийн бичгийн гэрээг талууд харилцан зөвшилцөж, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулан, төлбөр төлсний дараа танд эрхийн бичиг олгогдох болно.

Эрхийн бичиг эзэмшигч

Та  гэрээ байгуулсан өдрөөс эрхийн бичиг эзэмшигч болж байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаанд гэрээ болон зөвшөөрлийн нөхцөл шаардлага, стандартыг хангаж, ХХЗХ-ны тогтоол, шийдвэр, бусад холбогдох хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Эрхийн бичгийн зөвшөөрлийн талаарх хууль журмууд

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/04/10
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Сонгон шалгаруулалтын урилга
Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт
06.16
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
06.16
ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан)-ийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна. /Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Увс аймаг, Ховд аймаг, Завхан аймаг, Өвөрхангай аймаг/
06.07
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
06.07
Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж эхэллээ
Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж эхэллээ
06.06
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ РАДИО,ТЕЛЕВИЗҮҮДИЙН АНХААРАЛД
Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгааны хувьд 3 нэр дэвшигч байгаа учраас хоногт гарах сонгуулийн сурталчилгааны хугацаа нь 45 минутаас хэтрэхгүй байх зарчмыг баримтлахыг анхаарна уу.
06.06
Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр 4 үндэсний стандартыг баталлаа.
Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанаар мэдээллийн технологи, харилцаа холбоо, тохирлын үнэлгээ, эрчим хүч, хими, авто тээвэр, барилга, сав баглаа боодол, хүнс, хүнсний шинжилгээний зэрэг чиглэлээр боловсруулж, Стандартчиллын Техникийн 11 салбар хороодоос дэмжигдсэн шинээр боловсруулсан болон шинэчилсэн нэр бүхий 28 стандартуудын төслийг хэлэлцэн 26 Үндэсний стандартаар баталсан болно.
06.05
"Цахим орчин дахь гадуурхал" сэдэвт гар зураг, эссе бичлэг, захидал бичгийн уралдааны байр эзэлсэн сурагчдадаа шагнал гардууллаа.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос санаачлан БСШУСЯ, ГБХЗХГ, “Монгол шуудан” ХК хамтран зохион байгуулсан гар зураг болон эссе бичлэг, Дэлхийн шуудан холбооноос зарласан Олон улсын захидал бичлэгийн уралдаанд шалгаран байр эзэлсэн сурагчид болон сургуулиудад шагналыг нь 2017 оны 06 сарын 01 өдөр гардуулан өглөө.
06.03
Монгол улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд “МАЗААЛАЙ” хиймэл дагуулыг бүртгэлээ
Монгол улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд “мазаалай” хиймэл дагуулыг бүртгэлээ
06.02
Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио,телевизүүдтэй уулзалт зохион байгуулах тухай
монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио,телевизүүдтэй уулзалт зохион байгуулах тухай
05.31