Тусгай зөвшөөрөл
ХХЗХ

Хэрвээ та тусгай зөвшөөрөл авахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу.

1.    Хууль, журам, нөхцөл шаардлагыг судлах

Та харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй (зохицуулалтын үйлчилгээний хөлс) танилцах шаардлагатай.

2.    Материал, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх

Тусгай зөвшөөрөл олгох тухай журмын дагуу тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг бичиж, өргөдлийн маягтыг бөглөн шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлнэ.

Жич: Тухайн сүлжээ болон үйлчилгээнд радио давтамж ашиглах бол радио давтамж ашиглахтай холбогдсон нэмэлт материал бүрдүүлнэ.

Өргөдлийн маягтыг бөглөхдөө харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх зорилго, хамрах хүрээ, ашиглах техник, технологи зэргийг дэлгэрэнгүй, ойлгомжтой, шударгаар бичиж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлбэл мэргэжилтнүүд дүгнэлт гаргахад хялбар болох ба таны тусгай зөвшөөрлийг түргэн шуурхай шийдвэрлэхэд туслах болно.

Тусгай зөвшөөрлийн материалыг бүрдүүлэх явцад утсаар, мэйлээр, биеэр ирж уулзах гэх мэтээр холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болно.

3.    Харилцаа холбооны зохицуулах хороонд хүсэлт гаргах

Бүрдүүлсэн материалаа албан бичгийн хамт Харилцаа холбооны зохицуулах хорооны хаягаар ирүүлнэ. Хаяг эндээс харна уу

Хороо нь дүрмийн дагуу сард нэгээс доошгүй удаа хуралдаж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор өргөдөл гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

Харилцаа холбооны тухай хуулийн 14.2, Радио долгионы тухай хуулийн 11.2.2-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах ба энэ тохиолдолд хариу тайлбарыг бичгээр өгнө.

Тухайн сүлжээ, үйлчилгээнд радио давтамж ашиглах бол сүлжээ, үйлчилгээний тусгай зөвшөөрөл нь радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хамтаар шийдвэрлэгдэнэ.

4.    Гэрээ байгуулах, төлбөр төлөх

Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр хүлээн авсан бол тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээс тусгай зөвшөөрлийн гэрээний төсөл, орлогын нягтлан бодогчоос зохицуулалтын үйлчилгээний хөлс болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн нэхэмжлэлийг авна.

Тусгай зөвшөөрөлд Хорооны дарга гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж, зохих төлбөр төлөгдсөнөөр тусгай зөвшөөрөл олгогдох болно.

5.    Гэрээ, нөхцөл шаардлагыг ханган ажиллах

Та тусгай зөвшөөрлийн хугацаанд гэрээ болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангах, ХХЗХ-ны шийдвэр, журмуудыг мөрдөн ажиллах үүрэгтэй.

Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3 , Радио долгионы тухай хуулийн 18.1-д тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаагаа эхлэхгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

6.    Тусгай зөвшөөрлийг сунгуулах

Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 90-ээс ихгүй 60-аас багагүй хоногийн өмнө тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ албан бичгээр холбогдох маягтын дагуу бөглөсөн тайлан мэдээлэл, төлбөр төлсөн баримтын хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргана.

Тусгай зөвшөөрлийг сунгахад тусгай зөвшөөрлийн хугацаанд нөхцөл шаардлагыг ханган ажилласан байдлыг шалган үзэж, холбогдох албаны дүгнэлтийг үндэслэнэ.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/09/09
Мэдээ мэдээлэл
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАНДАРТЧИЛАЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ-2017”
“Харилцаа холбооны салбарын стандартчилал, баталгаажуулалт-2017” сэдэвт семинарыг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулав.
09.22
Харилцаа холбооны зохицуулалтын талаарх сургалтад оролцлоо
Америкийн Нэгдсэн Улсын Цахилгаан холбооны Институт (USTTI)-иас Америкийн Нэгдсэн Улсын Харилцаа холбооны зохицуулах байгууллага (FCC), GSM ассосаци, Майкрософт компанитай хамтран харилцаа холбооны зохицуулалтын чиг хандлагын асуудлыг хөндсөн сургалтыг 2017.07.21-нээс 2017.08.04-ний хооронд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгууллаа.
09.22
“Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Зохицуулагчдын дугуй ширээний уулзалт”-д оролцлоо.
Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ), Бүгд Найрамдах Энэтхэг Улсын (БНЭУ)-ын Цахилгаан холбооны зохицуулах байгууллага (Telecom Regulatory Authority of India-TRAI) хамтран Австрали Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр БНЭУ-ын Шинэ Дэли хотноо 2017 оны 08 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд “Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Зохицуулагчдын дугуй ширээний уулзалт” болон “Олон улсын зохицуулагчдын сургалт”-уудыг тус тус амжилттай зохион байгууллаа.
09.22
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАНДАРТЧИЛАЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ-2017” семинар
Монгол Улсад холбооны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, холбооны техникийн ажилчин бэлтгэж эхэлсний 80 жилийн ойн баярыг 2017 онд тэмдэглэж байгаа бөгөөд энэхүү ойг арга хэмжээг тохиолдуулан “Харилцаа холбооны салбарын стандартчилал, баталгаажуулалт-2017” сэдэвт семинарыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуультай хамтран 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж байна.
09.19
Жилийн тайлан 2016
Жилийн тайлан 2016
09.11
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2017 оны эхний хагас жилийн статистик тайлан мэдээ ирүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дараа үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байгаа чиглэлийн дагуу тус хороо болон Статистикийн ерөнхий газартай хамтран баталсан маягтын дагуу тухайн жилийн статистик тайланг мэдээг дараа оны 2 дугаар сарын 20-ны дотор, хагас жилийн тайлангаа тухайн оны 08 дугаар сарын 15-ны дотор тогтмол хугацаанд ирүүлэх үүрэгтэй байдаг. Мэдээлэл харилцаа холбооны салбарын 2017 оны эхний хагас жилийн статистик тайлан мэдээ ирүүлээгүй доорх нэр бүхий үйлчилгээ эрхлэгчид 2017 оны 09 сарын 15-ны дотор тус хорооны ЗЗҮТҮСГ-т статистик тайлан мэдээгээ ирүүлнэ үү.
09.08
"ICT EXPO 2017" Төсөөллөө бүтээцгээе.
"ICT EXPO 2017" Төсөөллөө бүтээцгээе.
09.08
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав. Тус хуралдаанаар нийт 5 асуудлын хэлэлцэн холбогдох асуудлаар 3 тогтоолыг батлав.
09.06
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 08-р сарын 01-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгжид 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 6 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулаагүй, 23 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байна.
09.05
Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын хөгжлийн газрын (ITU-D) дарга ноён БРАХИМА САНОУ, Ази-номхон далайн бүсийн орнуудын захирал ноён ИОАНЕ КОРОЙВУКИ нар Монгол улсад айлчиллаа
Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Хөгжлийн газрын (the ITU Telecommunication Development Sector (ITU-D) дарга ноён Брахима Саноу болон тус байгууллагын Ази, Номхон далайн бүсийн (The Regional Office for Asia and the Pacific) захирал ноён Иоане Коройвуки нар Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Монгол Улсад 2017 оны 8-р сарын 24-25-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.
09.05