Байгууллагын түүх
ХХЗХ

.

  • Монгол улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 211 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийг Дэд бүтцийн хөгжлийн сайдын ажлын албаны дэргэд байгуулж, 1995 оны 308 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах Зөвлөлийн анхны даргыг  томилсон.
  • Харилцаа холбооны хууль батлагдсан.
  • Анхны үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон. /Мобиком ХХК/
1995 он
  • Үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулж эхэлсэн.
  • Датаком ХХК, Сансар КаТВ ХХК, 25 суваг телевиз, FM 102.5
1996 он
  • Харилцан холболтын журам батлаж, гэрээг байгуулах ажлыг эхлүүлсэн.

  • Радио давтамжийн зурвасын ашиглалт, үйлчилгээний төлбөрийн үнэлгээг тооцох аргачлалыг боловсруулж батлуулсан.

  • Долгион хүлээн авах, хянах станцыг Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газраас шилжүүлэн авч Монгол улсын нутаг дэвсгэрт давтамжийн хяналт тавих ажлыг эхлүүлсэн.

1997 он
  • Радио давтамжийн дахин хуваарилалт хийж, давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн.
  • Монгол улсын харилцаа холбооны салбарт техникийн стандарт боловсруулах ажлыг эхлүүлсэн.
1998 он
  • Дэд бүтцийн хөгжлийн сайдын 79 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөл Шуудан цахилгаан холбооны газрын харъяанд бие даасан байдлаар зохион байгуулагдсан.
  • Үүрэн холбооны 2 дах тусгай зөвшөөрлийг олгосон. /Скайтел ХХК/
  • Радио долгионы тухай хууль батлагдав.
1999 он
  • Харилцаа холбооны салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Германы Детекон компанийн зөвлөх үйлчилгээг авсан.
  • Харилцаа холбооны тухай хуулийг шинэчлэн батлуулсан.
2000-2001 он
  • Харилцаа холбооны зохицуулах хороог бие даасан байдлаар байгуулсан.
  • Дэлхийн банкны санхүүжилтээр Зохицуулах байгууллагыг бэхжүүлэх зорилгоор АНУ-ын Аналисис, Канадын Мак Карти Тетраоулт компаниудын зөвлөх үйлчилгээ авсан.
  • Улс хоорондын ярианы үйлчилгээнд өрсөлдөөн оруулсан.
  • Харилцаа холбооны зах зээлийн хэрэгцээний судалгааг 2010 он хүртэл хийж, суурин болон үүрэн телефон холбоо, мэдээллийн технологийн хэрэглээний судалгааг хийсэн.
2002 он
  • Шуудангийн тухайн хууль батлагдаж, дүрмийг шинэчлэн боловсруулж, Засгийн газраар батлуулав.
  • ОУЦХБ болон Малайзийн зохицуулах байгууллагатай хамтран “Өрсөлдөөн харилцан холболт бодлого зохицуулалт” сэдэвт сургалт семинарыг 2003 онд зохион байгуулсан.
2003-2004 он
  • Харилцаа холбооны зах зээлийн хэрэгцээний судалгааг 2010 хүртэл хийж, суурин болон үүрэн телефон холбоо, мэдээллийн технологийн хэрэглээний  судалгааг хийв.
  • Үүрэн холбооны 3 дах тусгай зөвшөөрлийг олгосон. / Юнител ХХК/
  • Интернетэд суурилсан олон улсын ярианы үйлчилгээний  нэгдсэн гарц, хяналтын станц байгуулагдсан.
  • Бүх нийтийн үүргийн үйлчилгээний санг /БНҮҮС/ бүрдүүлэх, зарцуулах журмыг батлуулсан.
  • БНҮҮС-ийн  эхлэлийг турших   зорилгоор  үүрэн болон сансрын холбоог ашиглан сум, багт хот хоорондын ярианы үйлчилгээг  хүргэх зорилгоор Дэлхийн банкнаас санхүүжүүлэн Архангай, Баянхонгор аймгуудын 8 суманд  туршилтын төсөл хэрэгжүүлсэн.  
2005 он
  • Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн дагуу Засгийн газрын 2006 оны 288 дугаар тогтоолоор "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан” тус хорооны дэргэд байгуулагдсан.
  • Үүрэн холбоон 4 дэх тусгай зөвшөөрлийг олгосон. / Жи-Мобайл ХХК /
  • Засгийн газрын 186, Төрийн өмчийн хорооны 491 дугаар тогтоолоор “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компани байгуулагсан. 
2006 он
  • ZIP Code буюу шуудангийн бүсчлэлийн нэгдсэн кодыг санаачлан боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлсэн.
  • ОУЦХБ-ын Цахилгаан холбооны хөгжлийн салбарын  /ITU-D/ гишүүн байгууллагаар элссэн.
  • Олон сум, багтай, зам тээврийн бэрхшээлтэй баруун бүсийн аймгуудын шуудангийн газарт шуудан хүргэлтийн автомашинаар хангах төслийг БНҮҮС-аас хэрэгжүүлсэн.
  • Суурин телефон холбооны үйлчилгээнд өрсөлдөөн оруулах бодлого, зохицуулалтын хүрээнд шинэ үеийн технологи болох интернет протоколд суурилсан суурин холбооны үйлчилгээг хот хооронд эрхлэх тусгай зөвшөөрлийг Скайнэтком ХХК-д олгосон.
2007 он
  • Сансрын холбооны КейЮу /Ku/ зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг дамжуулах нөхцлийг бүрдүүлсэн.
  • Үүрэн холбооны 3 дахь үеийн /3G/ технологи, түүнд суурилсан үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэж буй 4 үйлчилгээ эрхлэгчдэд олгосон. 
  • Урт долгионы хамрах хүрээ бага, алслагдсан баруун бүсийн аймгуудад хэт богино долгионы 49 ширхэг станцыг байгуулж, Радио телевизийн сүлжээний газарт хүлээлгэн өгсөн.
  • Улс орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийг КейЮу /Кu/ цараанд 10 сувгаар шилжүүлэн дамжуулах сансрын холбооны газрын станцын тусгай зөвшөөрлийг олгосон.
  • Сумдад утасгүй холбооны үйлчилгээ хүргэх хөтөлбөрийн хүрээнд нийт 131 сумд нийтийн хэрэглээний харилцаа холбооны үйлчилгээг хүргэсэн.
  • БНҮҮС-аар дамжуулан хөдөө орон нутагт жижиг оврын тоон радио релей ашиглах, суманд интернетийн үйлчилгээ хүргэх, баруун бүсийн аймгуудад ФМ радиогоор Монголын радиог хүргэх туршилтын төслүүдийг хэрэгжүүлсэн.
2008 он
  • Европын сэргээн босголтын банкнаас шилжилтийн улс орнуудын дунд харилцаа холбооны зохицуулалтын статистик үзүүлэлтүүдийг харьцуулсан судалгааны дүгнэлтэнд Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо 3-р байр эзэлсэн.
  • Үндэсний радио давтамжийн хяналт, хэмжилтийн тоноглол бүхий суурин, явуулын, зөөврийн тоног төхөөрөмжтэй “Үндэсний радио давтамжийн хяналтын тогтолцоо”-г анх удаа Монгол улсад бий болгож, радио давтамжийн зурвасыг хянах боломжийг бүрдүүлсэн.
  • ОУЦХБ-аас гаргасан шийдвэр, зөвлөмжид үндэслэн Үндэсний радио давтамжийн талаар 2009-2012 он хүртэл баримтлах давтамжийн зурвасын төлөвлөлтийн стратегийг шинэчлэн боловсруулж, батласан.
  • Утасгүй холболт бүхий интернетийн Wi-MAX болон Wi-Fi технологийг нэвтрүүлсэн.
  • Дэлхийн банкны “Мэдээлэл холбооны дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр  Монгол улсын 76 сумын 152  алслагдсан цэгт сансарын холбооны хиймэл дагуул ашиглан нийтэд үйлчлэх холбооны цэгийг ашиглалтанд оруулсан. 
  • Интернет протоколд суурилсан Ай Пи телевиз (IPTV), хөдөлгөөнт телевизийн (Mobile TV) үйлчилгээг нэвтрүүлсэн.
  • Монгол улсын хэмжээнд харилцан холболтын газар зүйн ялгаваргүй төлбөрийг мөрдөх, цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээ хоорондын харилцан холболтын орлого хуваарилах шинэ зарчмыг хэрэгжүүлэх,  , ялгаваргүй үнэ тарифыг мөрдлөг болгосон дэд бүтцийн анхны салбар болсон.
  • Ярианы үйлчилгээнд технологиос хамаарахгүй тусгай зөвшөөрөл олгох зарчимд нэгдсэн.
  • Харилцаа холбооны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт  болон Засгийн газрын 2009 оны 151 тоот тогтоолоор БНҮҮС-г Мэдээлэл шуудан  харилцаа холбооны газарт шилжүүлсэн.
2009 он
  • Орон нутагт интернетийн үйлчилгээг хүргэх үнэ тарифын  зохицуулалтыг хийж, орон нутгийн хэрэглэгчдэд интернет үйлчилгээг хямд үнээр хүргэх бололцоог бүрдүүлсэн.
  • Дэлхийн банкны санхүүжилтээр 7 аймгийн төв, 27 суманд интернетийн үйлчилгээг хүргэх бололцоог бүрдүүлэв.
  • БНСУ-ын Харилцаа холбооны хороо (KCC) болон тус улсын Радио долгион удирдлагын төвтэй (CRMO) харилцаа холбооны салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурсан.
  • Монгол  Улсын Засгийн Газрын 2010 оны 275-р тогтоолоор батлагдсан “Тоон радио телевизийн өргөн нэвртрүүлгийн үндэсний хөтөлбөр”-ийг батлуулав.
  • Сансрын хийсэл дагуул ашиглан улс орон даяар олон сувгийн  телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологиор хүлээн авч үздэг болсон.
2010 он
  • Телевизийн өргөн нэвтрүүлгийг хөдөө орон нутагт сансрын холбооны Си (C) зурвасаар дамжуулж байсныг КэйЮу /Ku / зурваст шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлсэн.
  • “Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг батлан гаргасан
  • Телевизийн хөтөлбөрт байнгын мониторинг хийх ажлыг эхлүүлсэн. 
  • Монгол улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулинд “контентийн үйлчилгээ эрхлэх” ангилал нэмэлтээр орж, кабелийн сувгуудад тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн.
  • Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтын хүрээнд “Тоон радио телевизийн форум 2011”-ийг зохион байгуулсан. (Форумд Япон, Солонгос, Тайван улсын харилцаа холбооны яам, өргөн нэвтрүүлгийн холбоодо, Европын DVB төсөл, Герман улсын тоон нэвтрүүлэгч үйлдвэрлэгч Рохде Шварц зэрэг байгууллагын төлөөлөлгчид бүтээгдэхүүнийхээ  талаар танилцуулга хийсэн.)
  • Дэлхийн банкны санхүүжилтээр “Үндэсний радио давтамжийн зохицуулалтын программ хангамж” худалдан авсанаар ОУЦХБ-ын стандарт шаардлагад нийцсэн радио долгион зохицуулалтын үйл ажиллагааг явуулах боломжтой болсон.
2011 он
  • Мэдээлэл, харилцаа холбооны  салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг шинэчлэн тогтоолгох ажлыг зохион байгуулсан.
  • Тоон телевизийн тоног төхөөрөмжийн туршилтын суурилуулалтын хэмжилт шалгалтыг  - Дорноговь, Говь-Сүмбэр, Дундговь аймгийн 22 сум, Өмнөговь аймгийн Даланзадгад, Дундговь аймгийн Өндөршил,  Цагаандэлгэр сумдад  хийж гүйцэтгэсэн.
  •  Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа дамжуулалтад мониторинг хийв.
  • ОУЦХБ-аас зохион байгуулдаг Дэлхийн радио холбооны их хурал 2012 (WRC12)-д Монгол Улсын эрх ашгийг хамгаалан, асуудал дэвшүүлж “Олон улсын Радио долгионы зохицуулалт”-нд зохих өөрчлөлтүүдийг хийж батлуулсан.
  • Шинэчлэлийн Засгийн газар “11-11 ТӨВ”-өөр дамжин ирсэн иргэдийн хүсэлтэд тогтмол хариу мэдээллийг өгч ажиллаж эхэлсэн.
2012 он
  • Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжүүдэд баталгаажуулалт хийх зөвлөх үйлчилгээ авч MNS ISO:17065 үндэсний стандартын дагуу баталгаажуулалтын баримт бичгүүдийг боловсруулж, баталсан.
  • Монгол улс болон ОХУ-ын хооронд хил орчим радио долгион ашиглалтын талаар нийт 6 гэрээ шинээр байгуулав.
  • Дэлхийн Банктай хамтран тус банкны санхүүжилтээр “Тусгай зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох” зөвлөх үйлчилгээ авсан.
  • Хөдөлгөөнт холбооны 4 дэх үеийн технологи болох (LTE, LTE-Advanced)-ийн хөгжил, олон улсад хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалт, техник технологийн шийдэл сэдвүүдээр семинар зохион байгуулсан.
  • БНСУ-ын Мэдээлэл хөгжлийн институдээс /KISDI/ Давтамж удирдлага, бодлого зохицуулалтын чиглэлээр зөвлөх үйлчилгээ авcан.
  • БНСУ-ын Харилцаа холбооны яамнаас зохион байгуулсан төсөлд шалгарч Радио долгион хяналтын суурин станцтай болсон.
  • Зохицуулалтын баримт бичиг, нөхцөл шаардлага, дүрэм журам, радио давтамжийн хуваарилалтын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгов.
2013 он
  • Цахим-ХХЗХ төслийн хүрээнд тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг онлайн цахим (eCRC) хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэв.
  • Монгол Улсын Засгийн Газраас 2014 оныг Эрхзүйн шинэчлэлийн жил болгон зарласантай холбогдуулан Харилцаа холбооны салбарт  мөрдөгдөж буй зохицуулалтын баримт бичгийн 90%-ийг шинэчлэсэн.
  • Стандарт хэмжил зүйн газраас Мэдээлэл, харилцаа холбооны салбарт баталгаажуулалт хийх итгэмжлэл авав.
  • БНСУ-ын CRMO; Тайваны NCC; Сингапур Улсын Motorola болон олон улсын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн нэгдлийн GSMA; Азийн бүсийн ITU-тэй баталгаажуулалтын чиглэлээр тус тус ажиллав.
  • GSMA байгууллагатай хамтран анх удаа “Радио долгион ба хүний эрүүл мэнд” сэдэвт сургалтыг анх удаа зохион байгуулав.
  • Монгол Улсын хэмжээнд 4 оронтой мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугааруудыг 1800, 1900 угтвар дугаарт шилжүүлсэн
  • Харилцаа холбооны тухай хуулинд Дугаартайгаа шилжих үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг хийв.
  • Радио давтамжийн хяналтын чиглэлээр анх удаа 21 аймагт хүрч ажиллав.
  • Олон улсын радио давтамжийн мастер бүртгэлд бүртгүүлэх ажлын хүрээнд сансрын холбооны 17 станц, газрын сүлжээний 2900 станцын дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлэв.
  • Монгол улс ба БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын чиглэлээр харилцаагаа амжилттай сэргээж эхлүүлсэн.
  • Өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Ази Номхон Далайн Бүсийн Өргөн нэвтрүүлгийн Байгууллага-с зөвлөх үйлчилгээ авч ажилласан
  • Ази Номхон Далайн бүсийн Өргөн нэвтрүүлгийн байгууллагатай хамтран Өргөн нэвтрүүлгийн үзэл баримтлал, хуулийн хамрах хүрээ, агуулга болон Өргөн нэвтрүүлгийн хуулийн төсөл боловсруулсан.
  • Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх ажлыг  эхлүүлсэн..
  • Монгол Улсын Их Хурлаар Гаалийн тухай, Гаалийн тарифын  тухай, Гаалийн татварын тухай хуулиудад болон Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, батлуулав
  • www.zipcode.mn  www.cybersafety.mn цахим хуудаснуудыг шинэчлэн ажиллуулав.
2014 он
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
  • Интернет протокол суурилсан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх 2 тусгай зөвшөөрөл, сансрын хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх 1 тусгай зөвшөөрлийг тус тус олгов.
  • Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын нөхцөл шаардлагыг шинэчлэн батлав.
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг хүргэхэд тавигдах нөхцөл шаардлагыг шинээр боловсруулж, батласан..  
  • Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын судалгааг нэгдсэн байдлаар анх удаа хийж, олон нийтэд хүргэсэн..
  • Шуудангийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд зориулан шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн систем болох “UPost” програм хангамжыг нэвтрүүлсэн.
  • 2015 онд Харилцаа холбооны зохицуулах хорооны 20жилийн ой тохиосон, 20жилийн ойн хүрээнд тус хорооноос олон арга хэмжээ, үйл ажиллагаа, сургалт семинарыг зохион байгууллаж ажилласан. Мөн Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл номыг шинэчлэн гаргаж холбогдох байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшдэг байгууллага болон иргэдэд тараан хүргүүлсэн.
  • Монгол улсын хэмжээнд Харилцааны тоон радио транкинг станцад тавигдах техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлага, радио давтамжийн 342.0-344.5/ 347.02-349.5 МГц-ийн зохицуулалтын баримт бичгийн төслийг хэлэлцсэн.
  • Цахим гарын үсгий тухай хуульд тус хорооны 3.2.4, 3.3 зүйлийг үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 36 тоот тогтоолын хавсралтаар нэмэлт өөрчлөлтүүд оруулсан.
  • Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөрийн интернетийн үйлчилгээний хурд, чанарыг сайжруулахтай холбоотой заалтын хүрээнд тендерт шалгарсан Английн Samknows компани үйл ажиллагааг зохион байгууллаж ажилласан.
  • Тусгай зөвшөөрлийн бүртгэл, тооцооллын программыг ашиглалтанд оруулан хэрэглэгчдэд өөрийн төлбөрийн хянах мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг автоматаар тооцоолон, мэдээллийг нэхэмжлэл хэлбэрээр илгээж эхэлсэн.
  • Коллектор сервер зохион байгуулах техникийн шийдлийг судалж, үйлчилгээ эрхлэгчдэд сервер зохион байгуулах тухай үүрэг даалгавар хүргүүлж, 3 аж ахуйн нэгжид уг серверийг зохион байгуулах ажлыг туршилтаар хийж гүйцэтгэсэн.
  • Телевизийн өргөн нэвтрүүлэг аналоги системээс тоон систем рүү бүрэн шилжсэн.
  • Монгол улс, БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зурвасын хуваарилалт, хэрэглээний талаар мэдээлэл солилцож, хил орчмын бүс нутагт хоёр улсын радио давтамжийн хяналтын үйл ажиллагаа хийсэн хэмжилт шалгалтын үр дүнгийн талаар анхдугаар уулзалт зохион байгууллаа.
  • ОУЦХБ-аас зохион байгуулдаг Дэлхийн радио холбооны их хурал (WRC15)-д  Монгол улсын төлөөлөгчид 3 асуудалд 4 санал оруулж оролцсон.
2015 он
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/03/21
Мэдээ мэдээлэл
Мэндчилгээ
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйлчилгээ эрхлэгчид, үйлчлүүлэгч, хэрэглэгчид болон энэхүү салбарын хөгжлийн түүхийг бүтээлцэж ирсэн үе үеийн ажилтнууд, шууданчид, холбоочид та бүхэндээ XVII жарны "Алтан унжлагат" хэмээх ГАЛ ТАХИА жилийн мэндийг дэвшүүлье.
02.25
Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан) шалгаруулж авна /Дархан-Уул аймаг, Орхон аймаг/
Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан) шалгаруулж авна /Дархан-Уул аймаг, Орхон аймаг/
02.23
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 02 дугаар сарын 01-22-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 32 ФМ аж ахуйн нэгжид 2017 оны 02 дугаар сарын 01-22-ны өдрүүдэд суурин хяналт хийснээс 8 ФМ радио давтамжийн хазайлттай, 1 ФМ радио эзэлсэн зурвасын өргөн стандарт хэмжээнээс их, 24 ФМ радио хэвийн ажиллаж байна.
02.22
“Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь" семинар зохион байгуулагдана
Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /MOСA/, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран Монгол Улсад мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бий болгох зорилгоор 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Мэдээллийн технологийн үндэсний паркт “Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчинг бий болгох нь” семинарыг зохион байгуулах гэж байна.
02.22
Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан “Радио бол таны дуу хоолой” сэдэвт семинар зохион байгуулав.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Радио бол таны дуу хоолой” сэдэвт семинарыг 2017 оны 2-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
02.17
Шуудангаар үйлчилгээ эрхлэгчдийн гэрээний үүргийн биелэлтийн дүгнэлт
Шуудангаар үйлчилгээ эрхлэгчдийн гэрээний үүргийн биелэлтийн дүгнэлт
02.17
“Шуудангийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн шинэчлэл хийх” зөвлөх үйлчилгээний зарлал
“Шуудангийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн шинэчлэл хийх” зөвлөх үйлчилгээний зарлал
02.17
Сүхбаатар аймаг, Дорноговь аймгийн Сайншанд хот, Сайхандулаан сум, Замын-үүд боомтод хийсэн хэмжилт шалгалтын ажлын нэгдсэн тайлан
Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2017 оны 01 дүгээр сарын 23 өдрийн А/16 тоот тушаалын дагуу Дорноговь аймгийн Сайншанд хот, Сайхандулаан сум, Замын-үүд боомт болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамжийн харилцан нөлөөллийн эх үүсвэрийг илрүүлэн тогтоох, хилийн бүсийн радио давтамжийн ашиглалтын байдалд хэмжилт хийх, холбогдох арга хэмжээг авах илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд оршино
02.14
Happywebs.mn Сайтад бүртгүүлэх заавар
Happywebs.mn Сайтад бүртгүүлэх заавар
02.14
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
02.09