Баталгаажуулалтын тохирлын тэмдэг
ХХЗХ
 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа Холбооны тухай хуулийн 9.1.3-д заасны дагуу “Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл шаардлагыг тогтоох, баталгаажуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

2015 онд 45 иргэн, аж ахуйн нэгжийн Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагад нийцсэн мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжүүдийг сорилт туршилтад хамруулан баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгосон.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Тоон телевиз, газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага” MNS 6401:2013 стандарт шаардлагыг хангасан дараах тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-д баталгаажуулалтын тохирлын гэрчилгээ, тохирлын тэмдэг олгосон.

Тохирлын гэрчилгээний дугаар

Тоног төхөөрөмжийн нэр/Загвар

Тохирлын гэрчилгээ эзэмшигч

1

A16000001

Dimila/T2-601

ДИ ВИ БИ ХХК

2

A16000002

Эрхэс/FS820T2

ТЕРБОКС ХХК

3

A16000003

Toptou/DVB-T2 621

БИГ ЧИП ХХК

4

A16000004

MUSTSICTSOLUTION/MSS01

ШУТИС, 

Мэдээлэл, холбооны

технологийн сургуулийн

сургалтын төв

5

A16000010

PTC/T2-603

ГТТО ХХК

6

А18000012

Digital Terrestrial Receiver/VS-022

ОТЕРО ХХК

7

A18000026

ICT Green solution/DVB-2012

Н.Батаахүү

8

A17000042

ТОД TV/DVB-3012

Тод инженеринг ХХК

 

Баталгаажуулалтын тохирлын тэмдэг

Олон улсын болон үндэсний стандарт шаардлагад нийцэж Харилцаа холбооны зохицуулах хороогоор баталгаажсан мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид тус хорооноос баталгаажуулалтын тохирлын тэмдэг хэрэглэх эрх олгоно.

Үйлдвэрлэгч, нийлүүлэгчид нь баталгаажуулалтад хамрагдан, холбогдох стандартын шаардлагыг хангаж баталгаажсан тохирлын гэрчилгээтэй тоног төхөөрөмждөө Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны баталгаажсан тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох журам”, “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг хэрэглэх заавар”-ын дагуу тохирлын тэмдэг хэрэглэнэ.

 
 

Баталгаажуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу...  

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/03/30
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/ -үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
01.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 1 дүгээр хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 01 дүгээр хуралдааныг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулав.
01.27
"ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ- ОРОН НУТАГТ" ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗҮҮДИЙН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ
"ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ- ОРОН НУТАГТ" сэдэвт орон нутгийн телевизүүдийн удирдлагуудын уулзалт 2020 оны 1 -р сарын 24 нд болно.
01.23
Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ журмын төсөлд санал авч байна
Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ журмын төсөлд санал авч байна
01.23
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны сүүлийн хагас жил
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг.
01.22
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД ЦАХИМ ХУУДСААР ТАЙЛАН МЭДЭЭ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс батлагдсан маягтын дагуу жил бүр статистик тайлан мэдээг гаргуулан авдаг. 2019 оны жилийн эцсийн статистик тайлан мэдээгээ 2020 оны 02-р сарын 20-ний дотор статистик тайлан мэдээний программд шивж, тоон гарын үсгээр баталгаажуулж ирүүлнэ үү.
01.22
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 12 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 12 сар
01.22
ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД МЭДЭГДЭХ НЬ
Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь холбогдох хууль тогтоомж, журам, гэрээнд зааснаар шинээр зөвшөөрөл авч байгаа тохиолдолд эхний жилийн төлбөрийг шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө төлсөн байх үүрэгтэй бөгөөд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг нийлүүлэх болсныг мэдэгдэж байна.
01.15
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 11 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 11 сар
01.15