Шуудангийн тусгай зөвшөөрөл
ХХЗХ

Хэрвээ та шуудангын үйлчилгээний тусгай зөвшөөрөл авахаар ХХЗХ-нд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу.

1.    Хууль, журам, нөхцөл шаардлагыг судлах

Та харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй (зохицуулалтын үйлчилгээний хөлс) танилцах шаардлагатай.

Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал, төрөл бүрээр тусгай зөвшөөрлийг олгох, сунгахаар тогтоосон хугацаа

2.    Материал, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх

Тусгай зөвшөөрөл олгох тухай журмын дагуу тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг бичиж, өргөдлийн маягтыг бөглөн шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлнэ.

Жич: Тухайн сүлжээ болон үйлчилгээнд радио давтамж ашиглах бол радио давтамж ашиглахтай холбогдсон нэмэлт материал бүрдүүлнэ.

Өргөдлийн маягтыг бөглөхдөө харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх зорилго, хамрах хүрээ, ашиглах техник, технологи зэргийг дэлгэрэнгүй, ойлгомжтой, шударгаар бичиж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлбэл мэргэжилтнүүд дүгнэлт гаргахад хялбар болох ба таны тусгай зөвшөөрлийг түргэн шуурхай шийдвэрлэхэд туслах болно.

Тусгай зөвшөөрлийн материалыг бүрдүүлэх явцад утсаар, мэйлээр, биеэр ирж уулзах гэх мэтээр холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болно.

Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтууд: Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтыг бөглөх заавар
1 Шуудангийн үйлчилгээ  Шуудангийн үйлчилгээ /Загвар маягт/

 

3.    ХХЗХ-нд хүсэлт гаргах

Бүрдүүлсэн материалаа албан бичгийн хамт ХХЗХ-ны хаягаар ирүүлнэ. Хаяг эндээс харна уу

Хороо нь дүрмийн дагуу сард нэгээс доошгүй удаа хуралдаж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор өргөдөл гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

Харилцаа холбооны тухай хуулийн 14.2, Радио долгионы тухай хуулийн 11.2.2-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах ба энэ тохиолдолд хариу тайлбарыг бичгээр өгнө.

Тухайн сүлжээ, үйлчилгээнд радио давтамж ашиглах бол сүлжээ, үйлчилгээний тусгай зөвшөөрөл нь радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хамтаар шийдвэрлэгдэнэ.

4.    Гэрээ байгуулах, төлбөр төлөх

Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр хүлээн авсан бол тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээс тусгай зөвшөөрлийн гэрээний төсөл, орлогын нягтлан бодогчоос зохицуулалтын үйлчилгээний хөлс болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн нэхэмжлэлийг авна.

Тусгай зөвшөөрөлд Хорооны дарга гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж, зохих төлбөр төлөгдсөнөөр тусгай зөвшөөрөл олгогдох болно.

5.    Гэрээ, нөхцөл шаардлагыг ханган ажиллах

Та тусгай зөвшөөрлийн хугацаанд гэрээ болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангах, ХХЗХ-ны шийдвэр, журмуудыг мөрдөн ажиллах үүрэгтэй.

Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3 , Радио долгионы тухай хуулийн 18.1-д тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаагаа эхлэхгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

6.    Тусгай зөвшөөрлийг сунгуулах

Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ албан бичгээр холбогдох маягтын дагуу бөглөсөн тайлан мэдээлэл, төлбөр төлсөн баримтын хамт ХХЗХ-нд гаргана.

Тусгай зөвшөөрлийг сунгахад тусгай зөвшөөрлийн хугацаанд нөхцөл шаардлагыг ханган ажилласан байдлыг шалган үзэж, холбогдох албаны дүгнэлтийг үндэслэнэ.

Тусгай зөвшөөрлийн талаарх хууль журмууд

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/09/06
Мэдээ мэдээлэл
Мониторингийн 2016 оны 11 дугаар сарын тайлан
Мониторингийн 2016 оны 11 дугаар сарын тайлан
01.16
Тоон өргөн нэвтрүүлгийн хамрах хүрээний хэмжилтийн тайлан
Тоон телевизийн DVB-T2 хүлээн авагч Enensys ATSC 3.0 программ хангамж, GPS-ийн хамт ашиглан хөдөлгөөнт байдлаар хэмжилт хийв
01.16
Улаанбаатар хотын үүрэн холбооны LTE сүлжээний чанарын хэмжилтийн тайлан
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт хяналтын газраас үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилтийг тогтмол хийх ажлын хүрээнд Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилт шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд оргил ачааллын цагаар хийж гүйцэтгэлээ
01.16
Утасгүй өндөр хурдны интернэтийн 2.4 ГГЦ радио давтамжийн зурваст хийсэн хэмжилтийн дүн
Утасгүй өндөр хурдны интернэтийн 2400 МГц-2483.5 МГц радио давтамжийн зурваст аймгуудын төвөөр явуулын байдлаар хэмжилт шалгалт хийж радио давтамжийн ашиглалтын байдалд хяналт тавиж, хууль бус хэрэглээг илрүүлэх, арга хэмжээ авч, зөрчлийг арилгах зорилгоор Vistumbler.exe программ хангамж, GPS-ийн хамт ашиглав
01.16
Тендерийн урилга
Тендерийн урилга
01.16
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 12 дугаар сарын 01-28-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 12 дугаар сарын 01-28-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
01.11
Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтнууд төрийн дээд шагналаар шагнууллаа
Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтнууд төрийн дээд шагналаар шагнууллаа
01.10
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 4 дугаар улиралд хийсэн суурин хяналтын товч тайлан
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 4 дугаар улиралд хийсэн суурин хяналтын товч тайлан
01.09
2016 онд харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн тайлан
Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль ", “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна.
01.09
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
01.06