“Дараа үеийн хөдөлгөөнт холбооны технологи, радио давтамжийн зохицуулалт” сэдэвт семинар зохион байгуулав
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хороо болон олон улсын GSMA байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны технологи, радио давтамжийн зохицуулалт” сэдэвт сургалт семинар зохион байгуулагдлаа. Семинарт GSMA байгууллагын зөвлөх ноён Жое Гуан, хадагтай Хелена Каннан нар Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар хүрэлцэн ирж сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. GSMA байгууллага нь 1987 онд байгуулагдсан дэлхийн 220 улс орнуудын 800 гаруй хөдөлгөөнт холбооны оператор компаниуд, 250 гаруй гар утас, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, програм хангамжийн компаниудыг нэгтгэн тэдгээрийн эрх ашгийг хамгаалж төлөөлөн хамтарч ажилладаг олон улсын байгууллага юм.

Семинарт Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, үүрэн холбооны оператор Мобиком ХХК, Скайтел ХХК, Жи-Мобайл ХХК, Юнител ХХК компаниудын болон тус хорооны төлөөлөгчид оролцож хөдөлгөөнт холбооны системүүд, дараа үеийн хөдөлгөөнт холбоо, өндөр хурдны өргөн зурвасын технологийн ашиглах радио давтамжийн спектр, өндөр хурдны интернетийн хэрэглээний чиг хандлага гэх мэт орчин үеийн хөдөлгөөнт холбооны чухал сэдвүүдээр сургалт, хэлэлцүүлэг, ярилцлага хийлээ. Мөн түүнчлэн дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем болох LTE технологийг нэвтрүүлсэн улс орнуудын туршлага, дэлхий даяар өсөн нэмэгдэж буй хөдөлгөөнт интернетийн хэрэглээг хангах радио давтамжийн зурвасын төлөвлөлт, хуваарилалт болон саяхан болж өнгөрсөн Дэлхийн Радио холбооны их хурал 2015-ын үр дүн зэрэг сонирхолтой сэдвүүдийг хөндсөн юм.

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/12/11
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн үзүүлэлтүүд инфографик
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн үзүүлэлтүүд
06.04
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж
06.04
2020 он 04 дүгээр сард тус хороонд ирсэн санал, гомдлын мэдээ
2020 он 04 дүгээр сард тус хороонд ирсэн санал, гомдлын мэдээ
06.04
Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлээд байна.
Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлээд байна.
06.04
Зөвлөмж хүргүүлэх тухай
Зөвлөмж хүргүүлэх тухай
06.04
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
06.02
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
06.02
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
06.02
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29