Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 14 дүгээр хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 14 дүгээр хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав. Тус ээлжит хуралдаанаар нийтдээ 11 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 5 тогтоолыг баталсан болно. Хорооны хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүрэг, чиглэлийг хорооны даргад өглөө.

Тус хуралдаанд 2015 оны ээлжит 13 дугаар хуралдааны Тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу ажлын албанаас боловсруулсан “Ижил давтамжийн зурваст ажиллах хиймэл дагуулын хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээ болон радио релейний системүүдийн харилцан нөлөөлөлгүй ажиллагааны зөвлөмж”, “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн радио давтамж хамтран ашиглах ба харилцан нөлөөллөөс сэргийлэх характеристикийг тодорхойлох зөвлөмж”, “Радио давтамжийг хамтран ашиглах радио үйлчилгээнүүдийн хоорондын хамгаалалтын харьцааг тодорхойлох зөвлөмж”, “Гамшгийн болон онцгой байдлын үед ашиглах утасгүй суурин системд тавигдах шаардлагын зөвлөмж”, “Радио долгионы хяналтын станцаар ФМ радио өргөн нэвтрүүлгийн давтамжийн хамгийн их хазайлтийг хэмжих аргачлал зөвлөмж”,  “Нэгдсэн өргөн зурвасын өргөн нэвтрүүлгийн системд тавигдах техникийн нөхцөл, шаардлага”, “Радио долгионы хяналтын станцаар зурвасын өргөнийг хэмжих аргачлал зөвлөмж”, “Радио өргөн нэвтрүүлэг (87-108 МГц) болон агаарын хөдөлгөөнт үйлчилгээний (108-137 МГц) хоорондох радио давтамжийн зохицоог тодорхойлох зөвлөмж”-ийн төслийг дахин авч хэлэлцээд, хорооны хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69 тоот тогтоолын хавсралтаар тус тус батлав. Батлагдсан зөвлөмж, техникийн нөхцөл шаардлагуудыг харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгч нар болон радио давтамж зохицуулалт, хяналтын үйл ажиллагаанд даган мөрдүүлэхээр хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, сурталчилах, семинар сургалтыг зохион байгуулах, холбогдох мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны даргад даалгалаа.

Дараа үеийн хөдөлгөөнт холбооны 4 дэх үеийн үйлчилгээнд ашиглагдах радио давтамжийн эрхийн төлбөр тогтоох талаар олон улсын хэмжээнд дуудлага худалдаа эсвэл эрхийн төлбөр авах гэсэн 2 зарчмыг ашигладаг байна. “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлд ХХЗХ-ны бүрэн эрхийн 9.1.6 дахь хэсэгт “харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх” гэж заасны дагуу Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхдээ радио давтамж ашиглах эрхийн төлбөрийг хууль, эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд тогтоохоор саналыг боловсруулж, тус хорооны хуралдаанд хэлэлцүүлсэн. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэг болон 8.10 дахь заалт, “Радио долгионы тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь хэсэг, Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 тоот тушаал, тус хорооны 2015 оны 68 дугаар тогтоолын тус тус үндэслэн “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд ашиглагдах давтамжийн зурвасын эрхийн төлбөрийн хэмжээ болон мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх эрхийн төлбөр”-ийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 70 тоот “Төлбөрийн хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтаар батлан шийдвэрлэв. Тогтоол батлагдснаар “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийн хүрээнд үүрэн холбооны Дараа үеийн систем, үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж эхлээд байна.

Шуудангийн албанаас Монгол Улсын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль"-ийн 10.1.3, тус хорооны Дүрмийн 3.2.4, 3.3 дугаар заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний чанарыг хянах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг боловсруулан тус хуралдаанаар хэлэлцүүлэв.  Хуралдаанаар тус журамд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 71 дүгээр тогтоолын гаргалаа. Журамд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр шуудангийн чанарын мониторинг хийх үзүүлэлт болох илгээмжийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн системийн чанарын шаардлага, шуудангийн үйлчилгээний зэрэглэл, шуудангийн хүргэлтийн хяналтын хугацааг тус тус шинэчлэн тогтоож өгсөн болно.

Тус хорооны хуралдаанаар Монгол Улсын “Шуудангийн тухай” хуулийн 9.1.3 дахь заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны Дүрмийн 13 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгийг үндэслэн хорооны 2011 оны 66 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодыг оноох, мэдээллийн санг бүрдүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай асуудлыг хэлэлцээд, тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаар тогтоолын хавсралтаар өөрчлөлт оруулан батлав.

Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах хэсэг, “Өрсөлдөөний тухай” хуулийн 7.1.4 дэх хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ажлын албанаас боловсруулсан үүрэн холбооны давамгай байдалтай үйлчилгээ эрхлэгчийн ярианы үйлчилгээнд үнэ тарифийн зохицуулалт хийх тухай (Хорооны 2007 оны 28 дугаар тогтоол, 2009 оны 63 дугаар тогтоол)  асуудлыг хуралдаанаар авч хэлэлцлээ. Хуралдааны Тэмдэглэлээр энэхүү асуудлыг нарийвчлан судлах, өрсөлдөөнийн орчин, зах зээлд нөлөөлөх байдал, холбогдох үйлчилгээ эрхлэгч нартай уулзалт хийх зэрэг чиглэлээр ажиллаж, дахин хуралдаанд хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

Хуралдаанд хэлэлцэхээр баталсан “ХХЗХ-ны үйл ажиллагааны стратеги: 2016-2018 он” баримт бичгийн төсөл, холбогдох танилцуулгыг цахим хэлбэрээр хорооны гишүүдэд хүргүүлж, холбогдох саналыг  авах нь зүйтэй гэж хуралдаанаар шийдвэрлэв.

Тусгай зөвшөөрлийн талаар гарсан хорооны тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний тухай танилцуулгыг хорооны хуралдаанаар авч хэлэлцээд, уг асуудлыг холбогдох хууль, дүрмийн хүрээнд шийдвэрлэх саналын хамт хорооны хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Хорооны хуралдаанаар “Үүрэн холбооны сүлжээний виртуал оператор (MVNO) нэвтрүүлэх талаар судалгаа”-ны танилцуулга, “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тус тус хэлэлцлээ. Эдгээр асуудлаар нарийвчилсан судалгааг хийх, ажлын хэсэг байгуулан ажиллах, санал дүгнэлтээ хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг хуралдааны Тэмдэглэлээр холбогдох албад,  хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны даргад даалгав.

 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

 

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/01/05
Мэдээ мэдээлэл
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27
Хүүхэд хамгаалал
Хүүхэд хамгаалал
05.25
Фэйсбүүк аюулгүй ёс зүйтэй хэрэглээ
Фейсбүүк дэх ёс зүйтэй хэрэглээ
05.22
Фэйсбүүк компанитай "Election Day" Сонгууль-2020 цахим уулзалт зохион байгууллаа
Фэйсбүүк компанитай "Election Day" Сонгууль-2020 цахим уулзалт зохион байгууллаа.
05.18
Интернэтийн .MN домэйн нэр эзэмшигч нийт хэрэглэгчдийн анхааралд
интернэтийн.MN домэйн нэр эзэмшигч нийт хэрэглэгчдийн бүртгэлийн хаягийн мэдээллийг Улсын бүртгэлийн цахим системтэй тулгаж баталгаажуулдаг
05.18
Г.ЧИНЗОРИГ: Сонгуулийн үеэр "Фэйсбүүк" компанитай цахимаар хамтран ажиллана
Г.ЧИНЗОРИГ: Сонгуулийн үеэр "Фэйсбүүк" компанитай цахимаар хамтран ажиллана
05.14
Зохистой харилцаа
Зохистой харилцаа
05.11
Худал мэдээлэл, хор хөнөөл
Худал мэдээлэл, хор хөнөөл видео
05.11
Мониторингийн 2020 оны 3 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 3 дугаар сарын тайлан
05.07