Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги систем орон даяар тоон технологид бүрэн шилжлээ
ХХЗХ

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөр, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар (МТШХХГ)-ын 2015 оны 66 дугаар тушаалаар батлагдсан “Аналоги нэвтрүүлэгчийг зогсоох хугацаат хуваарь”, Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны 2014 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт”-ын хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа.  Үүнд:

Нэг. Телевизийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг унтраасан тайлан.

Аналоги нэвтрүүлэгчийг зогсоох хугацаат хуваарийн дагуу 2015 оны 07 сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 сарын 05-ны өдрийн хооронд Монгол Улсад аналоги телевизийн дахин дамжуулах 373 станцуудыг унтрааж, хэрэглэгчид дуу дүрсний өндөр чанартай эфирийн тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг үнэгүй хүлээн авч үзэх боломжтой боллоо. (Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.crc.gov.mn/ линк болон хүснэгт 1-ээс харна уу.)

Унтраасан аналоги дахин дамжуулах станцуудын тоо

Унтраасан огноо

1

42 ширхэг

2015 оны 07 сарын 15

2

43 ширхэг

2015 оны 07 сарын 25

3

42 ширхэг

2015 оны 08 сарын 05

4

38 ширхэг

2015 оны 08 сарын 15

5

33 ширхэг

2015 оны 09 сарын 05

6

50 ширхэг

2015 оны 09 сарын 15

7

54 ширхэг

2015 оны 09 сарын 25

8

51 ширхэг

2015 оны 10 сарын 05

нийт

373 ширхэг

2015 оны 10 сарын 05

Хүснэгт 1. Монгол Улсад аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг унтраасан тухай Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ (РТҮС УТҮГ)-ын мэдээ.

Хоёр. Тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж

Тоон системийн DVB-T2 стандарт хангасан телевизтэй хэрэглэгч тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг агаараас эфирээр шууд хүлээн авч үзэх боломжтой. Тоон системийн DVB-T2 стандарт хангаагүй хуучин телевизээ ашиглах бол тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-өөр тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжтой. ХХЗХ-ноос баталгаажсан, Монгол Улсын стандарт шаардлагад нийцсэн тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-ийг  худалдан авахыг зөвлөж байна.

2.1 ХХЗХ-ноос “Тоон телевиз, газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага” MNS 6401:2013 стандарт шаардлагад нийцсэн дараах тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж (set-top box)-ийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгосон. (Баталгаажсан тохирлын гэрчилгээтэй DVB-T2 тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийн дэлгэрэнгүй мэдээллийг Хүснэгт 2-оос харна уу) 

Тоног төхөөрөмжийн нэр/Загвар

Тохирлын гэрчилгээ эзэмшигч

Холбоо барих утас

И-мэйл

1

Dimila/T2-601

ДИ ВИ БИ ХХК

89972111

Dawaka_123@yahoo.com

2

Эрхэс/FS820T2

ТЕРБОКС ХХК

99100957

batsurenmgl@gmail.com

batsaikhan1981@gmail.com

3

Toptou/DVB-T2 621

БИГ ЧИП ХХК

99262003, 96602003

khuderee_g@yahoo.com

4

MUSTSICTSOLUTION/MSS01

ШУТИС, Мэдээлэл, холбооны

технологийн сургуулийн сургалтын төв

88111798

chuka@must.edu.mn

5

PTC/T2-603

ГТТО ХХК

91115748

z_gantumur@yahoo.com

6

Digital Terrestrial Receiver/VS-022

ОТЕРО ХХК

89889792

(21)-242165

info@otepo.net

7

ICT Green solution/DVB-2012

Н.Батаахүү

99091000, 99017456

nbataahuu@yahoo.com

8

ТОД TV/DVB-3012

Тод инженеринг ХХК

96098003, 89198086

todtvmarketing@gmail.com

Хүснэгт. 2 ХХЗХ-ноос баталгаажсан тохирлын гэрчилгээтэй DVB-T2 тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)

2.2 Тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийн борлуулалтын судалгаа

РТҮС УТҮГ-ын 2015 оны 09 сарын 23-ны өдрийн 407 тоот албан бичгээр ирүүлсэн судалгаагаар Монгол Улсад тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж (set-top box) худалдан авсан хэрэглэгчийн тоо 141046, DVB-T2 телевиз худалдан авсан өрхийн тоо 76759 байна.

Гурав. Холбоо барьж, мэдээлэл авах

Телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон систем, хэрэглэгчийн төхөөрөмжийн талаар холбоо барих байгууллага, утас, имэйл хаяг:

3.1 РТҮС УТҮГ

Утас: 77003111, 99900362

И-мэйл: shua_rtv@rtbn.gov.mn

3.2 ХХЗХ

Утас: 304257, 304258

И-мэйл: info@crc.gov.mn

3.3 МТШХХГ

Утас: 310603, 310554

И-мэйл: oyuntsetseg@itpta.gov.mn; baldansambuu@itpta.gov.mn

Аймгуудын телевизийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг унтраасан хуваарь

   

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/10/28
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 7 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 7 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
08.07
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
08.04
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.
07.30
Журмын төсөлд санал авах тухай
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.20 дах хэсэгт заасан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан санал авах ажиллагааг эхлүүлж байна.
07.24
МЭНДЧИЛГЭЭ
Мэндчилгээ
07.24
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03