Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит 10 дугаар хуралдааныг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав. Энэхүү хуралдаанаар батлагдсан төлөвлөгөөний дагуу нийтдээ 5 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 4 тогтоолыг батлан гаргалаа. Мөн хэлэлцсэн зарим асуудлаар хорооны хуралдааны тэмдэглэл гаргалаа.

ХХЗХ-ны 2015 оны ээлжит 10 дугаар хуралдаанаар Монгол Улсад үүрэн холбооны “Дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох”-той холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай ажлын алба, үнэлгээний хорооны санал, дүгнэлтийг авч хэлэлцэв. Монгол Улсын "Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай" хуулийн 15.16, "Харилцаа холбооны тухай" хуулийн 9.1.2, тус хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 2.4 дахь хэсгийг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 45 тоот тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал”-д тусгай зөвшөөрлийн Б ангиллын Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн яриа, интернет гэсэн дэд төрөлд "Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа” үйлчилгээний дэд төрлийг нэмэлтээр оруулсан болно. Түүнчлэн хуралдаанаар тусгай зөвшөөрлийн ангилалд дээрх нэмэлтийг оруулсантай холбогдуулан  2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн   46 дугаар тогтоолын хавсралтаар “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд нэмэлтийг оруулан батлав. Үйлчилгээний ангилалд шинэ дэд төрөл болон зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд холбогдох нэмэлтийг тус тус оруулж шийдвэрлэснээр Монгол Улсад үүрэн холбооны “Дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох” боломжийг бүрдүүлж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2008 оны 15 дугаар тогтоолоор хөдөлгөөнт холбооны “3 дахь үеийн системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалтын тухай” болон Монгол Улсад хөдөлгөөнт холбооны 3 дахь үеийн системийг нэвтрүүлэх үйлчилгээний эрхийн төлбөр, радио давтамжийн зурвасын төлбөрийн хэмжээг тус тус тогтоон баталсан. Тухайн үед эдгээр төлбөрийг ам.доллараар хийхээр тогтоосон нь өнөөгийн мөрдөж буй Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэх шаардлагатай болсон юм. Иймээс хорооны 2015 оны ээлжит 10 дугаар хуралдаанаар "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (2008 оны 15 дугаар тогтоол)" ажлын албадаас боловсруулсан санал, дүгнэлтийг авч хэлэлцээд, Монгол Улсын "Харилцаа холбооны тухай" хуулийн 9.1.11 дэх хэсэг, "Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай" хуулийн 4.1 дэх заалт, тус хорооны Дүрмийн 12 дахь заалтыг тус тус үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 47 тоот тогтоолын хавсралтаар тусгай зөвшөөрөл олгосон тухайн өдрийн ханшаар Монгол төгрөгт шилжүүлэн тооцохоор шийдвэрлэсэн болно.

Хорооны хуралдааны  “Тусгай зөвшөөрөл олгох, хамрах хүрээнд өөрчлөлт оруулах тухай” 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 6 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар нийтдээ 4 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 8 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  14.1, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 8.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 1 хуулийн этгээдийн эзэмшиж байсан  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.

2015 оны ээлжит 10 дугаар хуралдаанаар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зарласан “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулан тухайн орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалт” -ын төслийн материал хүлээн авах эцсийн хугацааг тус сонгон шалгаруулалтын баримт бичгийн 2.12.4-т заасны дагуу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 00 минут  хүртэл сунгасан болно. Мөн тус хорооноос Монгол Улсын нутаг дэвсгэрт хамрах хүрээгээ өргөжүүлсэн өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зарласан  “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалт”-ын төслийн материал хүлээн авах эцсийн хугацааг тус сонгон шалгаруулалтын баримт бичгийн 2.12.4-т заасны дагуу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цаг 00 минут хүртэл сунгахаар шийдвэрлээд байна.

Тус хуралдаанд төрийн ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх хөтөлбөрийн хүрээнд байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж байгаа "Төлбөрийн программын шинэчилсэн ажлын даалгавар, гүйцэтгэсэн ажлын танилцуулга"-ыг авч хэлэлцээд, уг программ хангамжийг үйл ажиллагаандаа болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчдийн хүрээнд тодорхой хугацаанд турших, зүгшрүүлэн ашиглах, төлбөр тоооцооны цахим үйлчилгээг 2015 онд багтаан нэвтрүүлэх талаар холбогдох албад, ажлын хэсэгт хугацаатай даалгаврыг хуралдааны тэмдэглэлээр өглөө.   

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/09/03
Мэдээ мэдээлэл
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
11.12
Шуудангийн салбарын зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд
11.12
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
11.08
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
11.08
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
11.07
Санал хүсэлт шийдвэрлэлтийн байдал
Шийдвэрлэлтийн байдал
11.07
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны III-р улирлын дүн мэдээ
Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээ
11.06
Баталгаажуулж гэрчилгээ олгосон харилцаа холбооны тоног төхөөрөмж
Баталгаажуулж гэрчилгээ олгосон харилцаа холбооны тоног төхөөрөмж
11.05
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 7 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 7 сар
11.05
Шуудангийн нэгдсэн кодын шинэчилсэн жагсаалт батлагдлаа
Шуудангийн тухай хуулийн 7.1.14-т заасны дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны А/137 тоот тушаалаар шуудангийн нэгдсэн кодын шинэчилсэн жагсаалтыг баталлаа
11.04