Баянгол, Хан-Уул, Сонгино Хайрхан дүүргүүдийн цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хороо болон Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хамтран  Монгол улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн  Баянгол, Хан-Уул, Сонгино Хайрхан дүүрэгт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг цахим тоглоомын үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд сургалт, хэлэлцүүлгийг  2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагуудын  холбогдох мэргэжилтнүүд болон тус хорооны мэргэжилтнүүд оролцож “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын тайлбар, ажлын байранд тавигдах стандарт, шаардлага, цахим тоглоомын хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл, галын аюулаас уридчилан сэргийлэх, гал унтраах хэрэгслийг хэрхэн ашиглах талаар болон бүртгэлийн гэрчилгээг авахад юу юу бүрдүүлэх талаар илтгэл тавьж холбогдох асуудлаар үйлчилгээ эрхлэгчдийн санал бодлыг сонсон, хариулт өглөө.

Энэ удаагийн сургалт, семинарын онцлог нь ЦЕГ, МХЕГ, ОБЕГ, ХХЗХ-ны дарга нарын тушаалаар батлагдсан интернэт кафе, цахим тоглоомын үйлчилгээ эрхлэгчдэд хийж байгаа хамтарсан шалгалтын үеэр болж байгаагаараа онцлогтой байлаа.

Үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс цахим тоглоомын үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах стандарт шаардлагыг өндөр түвшинд тавьж, хангуулах тал дээр илүү анхаарч ажиллавал үйлчилгээний чанар, орчин сайжирч үүнийхээ хэрээр энэ төрлийн бизнесийн нэр хүнд, орлого өсөх боломжтой талаар ярьж байсантай бусад үйлчилгээ эрхлэгчид болон сургалтанд оролцсон мэргэжлийн байгууллагууд санал нэгтэй байлаа.  

Түүнчлэн өмнөх удаагийн сургалт, хэлэлцүүлгийн үеэр яригдсан журмаар орон сууцны 1-р давхарт цахим тоглоомын үйлчилгээ эрхлэхийг хориглосон нь учир дутагдалтай, ойлгомжгүй байдал үүсгэж байгаа төдийгүй, бар, караоке ажиллаж байгаа нь иргэн, үйлчилгээ эрхлэгчдэд ялгавартай хандсан явдал гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан.

Сургалтын төгсгөлд үйлчилгээ эрхлэгчдээс авсан санал асуулгаас харахад энэхүү сургалт, семинар нь хэрэгтэй мэдээлэл өгч чадсан, үр дүнтэй сургалт боллоо гэж дүгнэсэн байна.

 
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/06/20
Мэдээ мэдээлэл
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
06.02
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
06.02
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
06.02
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
05.28
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020
Монгол Улсын Их хурлын сонгууль 2020
05.28
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27
Хүүхэд хамгаалал
Хүүхэд хамгаалал
05.25