Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит 6 дугаар хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав. Энэхүү хуралдаанаар нийт 8 асуудлыг хэлэлцэн 7 тогтоолыг баталж шийдвэрлэсэн. Түүнчлэн хэлэлцсэн асуудлаар холбогдох хуралдааны тэмдэглэл гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар “Харилцаа холбооны тухай” хуулийн 3.1.13, 9.1.13, 25.2.9 дэх хэсгүүдэд  оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах”-ыг Харилцаа холбооны зохицуулах хороо  (ХХЗХ)-ны эрх, чиг үүрэгт нэмж оруулсан болно. Уг асуудлыг хэрэгжүүлэх зорилгоор ХХЗХ-ны Даргын 2014 оны А/176 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс “Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх журам”-ын төслийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалж хийж саналыг тусган боловсруулсан юм. Хорооны хуралдаанаар уг журмын төслийг авч хэлэлцээд, “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.13 заалтыг үндэслэн “Дугаартайгаа шилжих үйлчилгээний ерөнхий журам”-ыг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар тогтоолын хавсралтаар батлав. Ерөнхий журмаар нэр томьёоны тайлбар, дугаартайгаа шилжих үйлчилгээний ерөнхий зарчмыг тогтоох, үүрэн холбооны сүлжээнд хэрэглэгч дугаартайгаа нэг оператороос нөгөөд шилжих нөхцөл, дугаартайгаа шилжих үйлчилгээг хэрэгжүүлэх, хариуцан ажиллах гүйцэтгэгчийн үйл ажиллагааг зохицуулах, үүрэн холбооны операторуудын эрх, үүргийг тодорхойлох, уг үйлчилгээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад харилцааг зохицуулах орчинг бүрдүүлэв.

Тус хорооны хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 27 тоот тогтоолоор “Дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г Монгол Улсад нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 3.1.13, 8.13, 9.1.13, 25.2.9,   тус хорооны Дүрмийн 2 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсад үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын ITU-R SM.2012-3 (09/2010) тоот зөвлөмжийн дагуу Радио давтамжийн 1 дүгээр бүсийн орнуудад радио давтамжийн хураамж, төлбөрийг тооцоолоход шинэ техник, технологийн үйлчилгээ, хэрэглээг өргөнөөр нэвтрүүлэх болон радио давтамжийн үр ашигтай хэрэглээг дэмжих, радио давтамжийн хяналт, мониторинг тогтолцоог бүрдүүлэх, радио давтамжийн зах зээлийн үнэлгээ, шударга өрсөлдөөний дэмжих, хамрах хүрээг тодорхойлох, үйлчилгээний зардал тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах зэрэг хүчин зүйлсийг хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон байдаг. Монгол Улсын хувьд радио давтамжийн төлбөрийг тогтооход дээрх гадаад хүчин зүйлс болон өөрийн орны салбарын онцлогыг тусгаж, төлбөрийн хэмжээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар саналыг боловсруулан тус хуралдаанаар хэлэлцүүлсэн. Хуралдааны 2015 оны 28 тоот тогтоолын хавсралтаар Монгол Улсын “Радио долгионы тухай хууль”-ийн 5.2.3 дахь хэсэг, тус хорооны Дүрмийн 3.2.4 заалт, Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 тоот тушаалаар батлагдсан “Радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам”-ын 7.2 дахь заалтыг тус тус үндэслэж хорооны 2003 оны 36 тоот тогтоолоор батлагдсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд хавсралтаар нэмэлт, өөрчлөлтийг оруулан баталсан болно. Хорооны хуралдааны 2015 оны 29 тоот “Радио давтамжийн ашиглалтын нэхэмжилсэн авлагын дүнд залруулга хийх тухай” тогтоолыг Монгол Улсын “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 8.4 заалт, “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1 дэх заалт, Хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 12 заалт, тус хорооны 2014 оны 24 дүгээр тогтоол, 2015 оны 28 дугаар тогтоол, үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн гомдлыг судалж, шийдвэрлэх талаар ажлын албадын дүгнэлтийг үндэслэн гаргалаа. Залруулгын хүрээнд сансрын хиймэл дагуулын холбоо болон нисэх онгоцны навигацийн үйлчилгээний давтамж ашиглалтын төлбөр тус тус хамаарч байна.

Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 10.1.3. “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.2, 9.1.6, тус  хорооны дүрмийн 3.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн холбогдох албадаас боловсруулсан телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн нөхцөл, шаардлагын төслүүдийг хуралдаанаар авч хэлэлцлээ. Хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 30 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг хүргэхэд тавигдах нөхцөл, шаардлага”, тогтоолын 2 дугаар хавсралтаар “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-ыг тус тус батлаж шийдвэрлэсэн болно. Батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг хүргэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-д Монгол улсын нутаг дэвсгэрт олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай телевиз, радиогийн бүх төрлийн үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг хүргэж хамрах хүрээгээ өргөжүүлэхэд баримтлах зарчмууд, тавигдах нөхцөл, шаардлагыг баталсан. “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага” баримт бичигт олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай телевизийн өргөн нэвтрүүлгийг орон даяар ард иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчийг сонгон шалгаруулах зарчим, үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл, шаардлагын зохицуулалтыг багтаажээ. Уг тогтоолоор дээрх 2 нөхцөл, шаардлагыг баталснаар телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зөвшөөрөл эзэмшигч нь хамрах хүрээгээ Монгол Улсын нутаг дэвсгэрт болгон өргөжүүлэх, тоон сүлжээний үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудыг сонгоход баримтлах үндсэн зарчим, тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхой болгосон бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэв.  

Тус хорооны хуралдаанаар “Улаанбаатар хотод тоон радиогийн өргөн нэвтрүүлгийн (DAB+) үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн эрхийн төлбөр, сонгон шалгаруулалтын төслийн урдчилгаа дэнчин” болон “Улаанбаатар хотод харилцааны тоон транкид радио системийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах эрхийн төлбөр, сонгон шалгаруулалтын төслийн урдчилгаа дэнчин”-ийн төлбөрийн хэмжээг тогтоох тухай санал, дүгнэлтийг авч хэлэлцээд, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.2, 9.1.10, 12.1.12, “Радио долгионы тухай хууль”-ийн 7.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт заасны дагуу “Төлбөрийн хэмжээг батлах тухай” 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 31 тоот тогтоолыг гаргалаа. Ингэснээр DAB+ үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, харилцааны тоон радио станцын транкинг үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлэх сонгон шалгаруулалтыг тус тус зохион байгуулна.

Хуралдааны  2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох, сэргээх, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх тухай” 32 дугаар тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн 12 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2,2 дахь заалтыг тус тус үндэслэн 7 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, , Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  1.13 дэх үндэслэн 75 иргэн, ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.

ХХЗХ-ноос байгуулсан “Дугаартайгаа шилжих үйлчилгээ (MNP)-г Монгол Улсад нэвтрүүлэх, хэрэгжүүлэх” ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн урьдчилсан тайланг хорооны хуралдаанаар хэлэлцээд, уг үйлчилгээг нэвтрүүлэх талаар гүйцэтгэж байгаа арга хэмжээ, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсад Дугаартайгаа шилжих үйлчилгээ (MNP)-г нэвтрүүлэх талаар авах арга хэмжээний тухай” хуралдааны тэмдэглэл гаргалаа. Хуралдааны тэмдэглэлээр ажлын хэсэгт үйл ажиллагааны төлөвлөгөөг хуваарийн дагуу хэрэгжүүлэх, холбогдох журам баримт бичиг боловсруулах хугацаатай үүрэг даалгавар өгч, хорооны хуралдаанд ажлын явцыг тухай бүр  танилцуулан ажиллахыг даалгав.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/06/17
Мэдээ мэдээлэл
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
06.02
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
06.02
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
06.02
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
05.28
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020
Монгол Улсын Их хурлын сонгууль 2020
05.28
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27
Хүүхэд хамгаалал
Хүүхэд хамгаалал
05.25