“Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” сэдэвт орон нутгийн телевиз, радиогийн удирдах ажилтны семинарыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө
ХХЗХ

Улаанбаатар хот, Чингис зочид буудал. 2015.04.22-23-ны өдөр

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг 2015 оны 10-р сард бүрэн зогсоож, тоон технологид шилжих хуваарийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас батлаад билээ.

Иймд тоон технологийн шилжилттэй холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос орон нутгийн телевиз, радио, ОСДҮЭ (Телевиз, радио, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч) (ММDS) үйлчилгээ эрхлэгчдийн  удирдах ажилтнуудад зориулан “Тоон технологийн шилжилт,  өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт” сэдэвт семинарыг 2015 оны 4ы дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж, амжилттай болж өндөрлөлөө.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх, түүний зохицуулалтын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх ажлууд хийгдэж байгаагийн нэг нь радио долгионы хуваарилалттай холбоотой шаардлагатай арга хэмжээг авах, тоон технологийн шилжилттэй уялдсан зохицуулалтын баримт бичиг боловсруулж гаргах, өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчиддээ зориулсан сургалт, семинар зохион байгуулах зэрэг олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь энэхүү арга хэмжээ юм.

2015 оны 7 дугаар сарын 15-наас эхлэн аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг унтраах ажил эхэлж, өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж байгаатай уялдан бодлого, зохицуулалтын хүрээнд төдийгүй үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хийж хэрэгжүүлэх ажлууд их байна. Тус семинарт орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид идэвхтэй оролцож нийт 21 аймгийн телевиз, радио, ОСДҮЭ-с 120 орчим  төлөөлөл оролцлоо. Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ аймгуудаас хамгийн олон оролцогчид ирсэн байна.

Энэхүү 2 өдрийн семинараар өргөн хүрээтэй олон асуудлыг хамарсан илтгэл, танилцуулга тавьж, асуудал тус бүрээр хэлэлцсэн ба оролцогчдоос өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтын чиглэлээр санал зөвлөмж хүргүүлсэн үр дүнтэй, ажил хэрэгч семинар болсон гэж зохион байгуулагчдын хувьд үзлээ.

Семинарт илтгэл тавьж оролцсон газрууд:

Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга, мэргэжилтнүүд, МҮОНР-ийн дарга, техникийн хэлтсийн дарга, Хурд агентлагийн захирал,Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмч, Зохиогчийн  эрхийн  хэлтсийн дарга, ШУТИС-ийн МХТС –ийн багш, Орон нутгийн телевизүүдийн холбоо, Орон нутгийн Кабелийн телевизүүдийн холбооноос оролцож холбогдох сэдвээр илтгэл тавилаа.

Семинараар хэлэлцсэн асуудлыг тоймлон хүргэвэл:

  1. Тоон технологийн шилжилттэй холбоотой бодлого, зохицуулалтын асуудлууд тухайлбал тоон технологийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Зохицуулах хорооноос тоон телевизийн радио, давтамжийн зохицуулалт, тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын асуудлуудаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын холбогдох дарга, мэргэжилтнүүд хийж, өргөн хүрээтэй танилцуулга тавьж, асуулт хариулт өрнүүллээ.
  2. Тоон технологийн орчинд тоон телевизийн студи, тоног төхөөрөмжинд тавигдах шаардлага, тоног төхөөрөмжийн шийдлийн талаар ШУТИС, МХТС-ийн багш Б.Пүрэвцэрэн сонирхолтой илтгэл тавилаа.
  3. Зохицуулах хорооны дотоод үйл ажиллагааны зохион байгуулалтын өөрчлөлт, тусгай зөвшөөрөл олголт, сунгалтанд анхаарах асуудлууд
  4. Телевизийн өргөн нэвтрүүлгийн бүх үйлчилгээ эрхлэгчдээс хүлээн авсан статистик тайлан мэдээнд үндэслэн гаргасан судалгаа, Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлийн багтаамж, статистик тайлан (ХХЗХ)
  5. Зохицуулах хорооноос Ази Номхон Далайн бүсийн Өргөн нэвтрүүлгийн байгууллагаас өргөн нэвтрүүлгийн хууль эрхзүй, зохицуулалтын орчинг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ авсны дагуу боловсруулж гаргасан Өргөн нэвтрүүлгийн хуулийн төслийн танилцуулга, Монгол улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг хүргэхэд тавигдах нөхцөл шаардлага”-ын төсөл, шинэчлэн батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” зэрэг хуулийн төсөл, зохицуулалтын баримт бичгүүдийг танилцуулж, төслүүдийг хэлэлцэж, санал авлаа.
  6. Орон нутгийн телевиз, радиогийн холбооноос орон нутгийн үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилт, тоон технологийн шилжилтийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
  7. МҮОНР-гоос Богино долгионы фм радиогийн  онцлог, хөгжлийн өнөөгийн түвшин, Монголын радиогийн программ хангамж, техник тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, богино долгионы фм радиогийн студийн тоног төхөөрөмж, ба техникийн шийдэл, олон улсын радио сэтгүүлзүйн талаар сонирхолтой илтгэлүүүд тавьж оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
  8. Дэлхийн оюуны өмчийн өдөр 4-р сарын 26-нд болж байгаатай холбогдуулан орон нутгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудад Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмч, Зохиогчийн  эрхийн  хэлтсийн дарга хатагтай Э.Мягмардорж “Телевиз, радиогийн байгууллага дахь зохиогчийн эрхийн асуудал” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Түүнчлэн семинарын төгсгөлд Орон нутгийн телевиз, радиогийн холбоо өөрийн үйл ажиллагааг танилцуулж, орон нутгийн телевиз, радио, ОСДҮ эрхлэгчдийн цаашдын хамтын ажиллагааг сайжруулах асуудлаар хуралдаж, холбооныхоо бүсийн тэргүүн нарыг сонголоо.

Семинарт оролцогчдын зүгээс өргөн нэвтрүүлгийн бодлого,зохицуулалтын чиглэлээр санал зөвлөмж гаргалаа.

Семинарын үр дүн, цаашид анхаарах асуудлын тухайд:

Семинарын төгсгөлд 50 орчим оролцогчдоос семинарын үр дүнгийн талаар асуусан санал асуулгад оролцогчдын 92% нь семинараас хүссэн мэдээллээ авсан, оролцогчдын 52 % нь семинарын үр өгөөжийг сайн гэж дүгнэсэн бол 46 % нь хангалттай гэж дүгнэсэн байна. Оролцогчдын зүгээс цаашид зохион байгуулах семинартаа  дараах сэдэв, чиглэлүүдээс оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Үүнд:  

  • Контент үйлдвэрлэлт, бүтээл хөгжүүлэх талаар сургалт авах,: гадаад дотоодын студи, продакшнтай холбогдож хамтран ажиллах, харилцан туршлага судлах  боломжийг бүрдүүлэх,
  • Шинээр гарч буй текник, технологи, бодлого зохицуулалтын талаар тухай бүр сургалт мэдээлэл авах
  • Ямар стандарт шаардлага хангасан ямар төхөөрөмжийг хаанаас авах боломжтой талаар, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн үнийн саналын талаар  мэдээлэл авах
  • Орон нутгийн холбоод орон нутгийн үйлчилгээ эрхлэгчдийн мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд мэргэжлиийн чиглэл бүрээр тус тусад нь сургалт, семинар явуулах ажлыг зохион байгуулах

Шүүмжлэлийн тухайд:

  • Семинарт ДДэш ХХК, Юнивишн, Скаймедиа зэрэг томоохон үйлчилгээ эрхлэгчид, РТС УТҮГ, МХС ХХК-г оролцуулсан бол сайн байсан
  • Хөтөлбөрийг гаргахдаа орон нутгийн холбоодын саналыг тусгавал илүү  үр өгөөжтэй болно гэж хариулсан байлаа.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/05/11
Мэдээ мэдээлэл
Мониторингийн 2016 оны 11 дугаар сарын тайлан
Мониторингийн 2016 оны 11 дугаар сарын тайлан
01.16
Тоон өргөн нэвтрүүлгийн хамрах хүрээний хэмжилтийн тайлан
Тоон телевизийн DVB-T2 хүлээн авагч Enensys ATSC 3.0 программ хангамж, GPS-ийн хамт ашиглан хөдөлгөөнт байдлаар хэмжилт хийв
01.16
Улаанбаатар хотын үүрэн холбооны LTE сүлжээний чанарын хэмжилтийн тайлан
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт хяналтын газраас үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилтийг тогтмол хийх ажлын хүрээнд Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилт шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд оргил ачааллын цагаар хийж гүйцэтгэлээ
01.16
Утасгүй өндөр хурдны интернэтийн 2.4 ГГЦ радио давтамжийн зурваст хийсэн хэмжилтийн дүн
Утасгүй өндөр хурдны интернэтийн 2400 МГц-2483.5 МГц радио давтамжийн зурваст аймгуудын төвөөр явуулын байдлаар хэмжилт шалгалт хийж радио давтамжийн ашиглалтын байдалд хяналт тавиж, хууль бус хэрэглээг илрүүлэх, арга хэмжээ авч, зөрчлийг арилгах зорилгоор Vistumbler.exe программ хангамж, GPS-ийн хамт ашиглав
01.16
Тендерийн урилга
Тендерийн урилга
01.16
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 12 дугаар сарын 01-28-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 12 дугаар сарын 01-28-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ
01.11
Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтнууд төрийн дээд шагналаар шагнууллаа
Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтнууд төрийн дээд шагналаар шагнууллаа
01.10
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 4 дугаар улиралд хийсэн суурин хяналтын товч тайлан
Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 4 дугаар улиралд хийсэн суурин хяналтын товч тайлан
01.09
2016 онд харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн тайлан
Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль ", “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна.
01.09
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
01.06