Даргын мэндчилгээ
ХХЗХ
 

Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудсаар зочилсон Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Миний бие,  Монгол Улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын зохицуулагч болох Харилцаа холбооны зохицуулах хороог удирдан ажиллахаар томилогдож 2018 оны 9 дүгээр сарын 25-наас эхлэн ажиллаж байна.

Тус хороо нь Монгол Улсын хуульд заасан үндсэн чиг үүрэг, бүрэн эрхийн дагуу  мэдээлэл, харилцаа холбооны салбарт төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хүрээнд шинэ дэвшилтэт техник, технологийг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх, эрх зүй, эдийн засгийн оновчтой зохицуулалтаар хангаж иргэдэд төрийн болон мэдээлэл харилцаа холбооны төрөл бүрийн хэрэглээ, үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх, тэдгээрийн хүртээмжийг сайжруулах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлж ажилладаг.

Бид, зохицуулах байгууллагын үйл ажиллагааны  ил тод, нээлттэй байдлыг ханган  хариуцлагатай, чадварлаг, шуурхай, шударга  байх зарчмыг үнэт зүйлсээ болгон цахим орчны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, өргөн зурвасын үйлчилгээ, хэрэглээг нэмэгдүүлж мэдээллийг хүртэх тоон хуваагдлыг багасгах, өргөн нэвтрүүлэг,  контентийг хөгжүүлэх, хэрэглэгчийн мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг хийж ажиллах болно.

Салбарын зохицуулах байгууллага үүсч хөгжсөн 20 гаруй жилийн хугацаанд зохицуулах байгууллагын удирдлагын багуудын хийж гүйцэтгэсэн өргөн цар хүрээтэй бодлого, зохицуулалтын шийдвэрүүд, хэрэгжүүлсэн төслүүд, зөв зүйтэй санаачилгуудыг үргэлжлүүлэх, засч боловсронгуй болгоход зөвшөөрөл эзэмшигчид, мэргэжлийн байгууллага, ахмад үеийн холбоочид, хэрэглэгчдийн санал зөвлөмжийг сонсож тэдэнтэй хамтран ажиллахыг зорьж байна.   

Мэдээллийн технологийн хөгжлийн эрин үед тус салбарын зохицуулалтын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд техник, технологийн оновчтой шийдлийг ашиглаж буй хөгжингүй улс орнуудын зохицуулах байгууллагын жишиг, туршлагыг судалж хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр идэвх зүтгэл гарган ажиллах, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн зохистой үйл ажиллагааг дэмжин, хэрэглэгчийн эрх ашигт илүү нийцсэн үйлчилгээг бий болгохыг нэн тэргүүний зорилтоо болгон ажиллах болно.    

Та бүхэнд  амжилт, сайн сайхан бүхнийг хүсье! 

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны Дарга           Г.ЧИНЗОРИГ

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/11/21
Мэдээ мэдээлэл
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 7-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 7-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
07.29
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын сүүлийн хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын сүүлийн хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
07.29
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
07.29
Стандарт боловсруулагчдад сургалт зохион байгууллаа
2018-2019 онд шинээр болон шинэчлэн боловсруулахаар батлагдсан стандартуудын боловсруулагчдад СХЗГ-тай хамтарч сургалт 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа
07.22
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
07.22
Иргэн Н.Бадамхандаас ирүүлсэн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
Иргэн Н.Бадамхандаас ирүүлсэн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
07.18
Юнител ХХК-с ирүүлсэн 06/1140 тоот албан бичгийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
Юнител ХХК-с ирүүлсэн 06/1140 тоот албан бичгийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
07.18