Телевизийн нэвтрүүлгийн тоон технологиор дамжуулах цаг ойртож байна
ХХЗХ

Монгол Улс радио телевизийн өргөн нэвтрүүлгийн системээ тоон технологит хэрхэн шилжүүлэхээр төлөвлөж байна вэ?

Өнөөдөр манай улс дэлхийн бусад орнуудын нэгэн адил телевизийн нэвтрүүлгийг үзэгчдэд сансрын хиймэл дагуулын сүлжээгээр, бүх төрлийн кабелийн сүлжээгээр болон агаараар шууд хэрэглэгчдэд хүргэж байна. Гэхдээ манай улс сансрын хиймэл дагуулаар дагуулын сүлжээгээр телевизийн нэвтрүүлгийг тоон системээр аль хэдийн нэвтрүүлээд эхэлчихсэн. Утасгүй болон утастай кабелийн сүлжээгээр ч тоон хэлбэрээр телевизийн үйлчилгээг хүргээд эхэллээ. Харин бидний өмнө ойрын жилүүдэд үзэгчдэд шууд телевизийн нэвтрүүлгийг хүргэж буй эфирийн буюу шууд хүргэх телевизийн сүлжээгээ тоон системд шилжүүлэх зорилго тулгараад байна. Өөрөөр хэлбэл телевизийн нэвтрүүлэг бэлтгэхээс эхлээд үзэгчдэд хүргэх хүртэлх бүх процессоо тоон системд шилжүүлнэ гэсэн үг юм.

Тоон технологит шилжүүлсний давуу тал, ач холбогдол?

Телевизийн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулдаг болсноор зөвхөн эфирээс шууд хүлээн авахдаа дуу дүрсний маш өндөр чанартай нэвтрүүлгийг хүлээн аваад зогсохгүй, телевизийн нэвтрүүлгийг үзэгчид суурин болон явуулын нөхцөлд компьютер, гар утаснаас үзэх болон зөөврийн бусад төхөөрөмжөөр телевиз үзэх боломж бүрдэнэ. Улмаар зөвхөн телевизийн нэвтрүүлэг хүлээн аваад зогсохгүй бусад төрлийн богино хэлбэрийн мэдээ мэдээлэл авах боломж бүрдэнэ.Ер нь бол зөвхөн телевизийн үзэгчидэд бус бусад бүх хэрэглэгчдэд холбооны системээр дамжуулан телевиз радиогийн нэвтрүүлгийг үзэх асар өргөн боломж нээгдэх юм.

Өнөөдөр бид компьютерээр телевиз үзээд болоод байдаг шүү дээ

Хэдийгээр интернэтээр телевизийн нэвтрүүлгийг дамжуулж байгаа боловч өнөөдөр манай телевизүүдийн бэлтгэж байгаа нэвтрүүлгийг аналоги хэлбэрээс дахин хувиргах эсвэл өөр төрлийн форматад шилжүүлэх ажил байнга хийгдэж байгаа. Үүний үр дүнд дамжуулж буй нэвтрүүлгийн чанар муудах нь байнга тохиолддог. Үүний улмаас хөдөө орон нутагт хиймэл дагуулаар дамжуулж буй телевизийн нэвтүүлгийн чанар муудах, интернэтэд суурилсан технологи(жишээ нь IPTV) ашиглан дамжуулж буй телевизийн нэвтрүүлгийн чанарт ч муугаар нөлөөлж байна.

Тоон технологит шилжүүлэх ажлын явц ямар байна?

Тоон системд шилжүүлэх ажлыг бид Засгийн Газраас гаргасан мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж байна. Мөрийн хөтөлбөрийн эхний шатууд буюу бусад улс орнуудын туршлага судлах, стандарт сонголт хийх,  зэрэг ажлууд үндсэндээ амжилттай хэрэгжиж дууссан. Үүнийгээ бид мөрийн хөтөлбөрийн дагуу телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулж хэлэлцүүлэг хийх ажлыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү хөтөлбөрийг зөвхөн танай байгууллага хэрэгжүүлэхээс гадна радио телевизийн үйлчилгээ эрхлэгчид хэрхэн оролцох вэ?

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад тоон системд шилжих шилжилтийг төр болон хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлж байна. Манайд ч энэ байдал адилхан байх нь аргагүй. Учир нь телевиз радиогийн үйлчилгээнд хувийн хэвшил ихэнх хэсгийг эзэлж байна.

Дэлхийн улс орнуудын тоон технологид шилжиж буй явц ямар байгаа вэ?

Тоон технологид шилжих дэлхийн улс орнуудын шилжилт аль 2005 оноос эхэлчихсэн. Дэлхийн ихэнх улс орнууд шилжээд дуусах шатандаа явж байна. Харин хөгжлөөр буурай Африкийн улс орнууд энэхүү шилжилтийг аажмаар хийж 2015-2017 онуудад дуусгахаар төлөвлөж байна. Харин манай улсын хувьд 2014 онд тоон системд шилжих шилжилтийг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Тоон технологид шилжиж буй олон улсын туршлагын талаар?

Олон улсын туршлагын тухайд хамгийн гол зүйл нь өөрийн оронд тохирох зөв телевизийн дамжууллын форматыг сонгох нь хамгийн чухал асуудал болоод байна. Зарим улс орнууд шилжилтийн явцдаа дамжууллын форматаа солих хүртэл арга хэмжээ авч байна. Ингэснээрээ шилжилтийн явц удааширах, санхүүгийн хувьд бэрхшээлтэй тулгарах зэрэг байдлууд ажиглагдаж байна. Манай орны хувьд энэ асуудал бас тулгарсан. Хэдхэн сарын өмнө манай улсын сонгосон DVB-T дамжууллынформатын дараагийн хувилбар болох DVB-T2 формат албан ёсоор батлагдан гарсан. Хэрэв бид DVB-T форматаа сонгосон хэвээр байвал хоцрогдох магадлалтай болсон. Учир нь DVB-T2 формат нь өмнөх DVB-T форматаа дэмждэггүйд байгаа юм. Гэхдээ манай орны хувьд шилжилт хийгдэж эхлээгүй байгаа тул бүхнийг зөв шийдэх боломж бидэнд байна. Энэ бүх хийгдэж буй ажлаа одоо зохион байгуулах форум дээрээ хэлэлцэнэ.

Давтамжийн төлөвлөлт хэрхэн хийгдсэн бэ?

Давтамжийн төлөвлөлтийг бид олон улсын зөвлөмжийн дагуу хийсэн. Ер нь улс орнууд өөр өөрийн дураар хийнэ гэсэн ойлголт байхгүй л дээ.

“Тоон өргөн нэвтрүүлэг” сэдвийн хүрээнд форум зохион байгуулж байна. Энэ форумаас ямар үр дүнг хүлээж байгаа вэ?

Энэ форумын гол онцлог нь салбарын мэргэжлийн хүмүүсийн хүрээнд дээр Монгол Улсын телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжихэд баримтлах чухал шийдлүүдийг хэлэлцэх асуудал юм. Мөн зарим улс орнуудын шилжилтийн үеийн туршлагаас судлах юм. Форумаас хүлээж байгаа хамгийн гол үр дүн бол хийгдэж байгаа ажлуудаа хэлэлцүүлэх улмаар нийтээр сонгосон шийдлүүдийг тоон системд шилжихцаашдын үйл ажиллагаандаа сонгон хэрэгжүүлэх явдал юм.

Дахин ийм төрлийн форумыг Улаанбаатар хот болон орон нутаг хийх үү?

Энэ төрлийн форумыг 2014 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа хийхээр төлөвлөж байна. Цаашид зөвхөн мэргэжлийн хүрээнд форум зохион байгуулах биш олон нийтэд тоон телевиз радиогийн шилжилтийн ач холбогдлыг сурталчилах, тоон системийн хэрэглээг таниулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 06-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 06-р сард хийсэн мониторингийн дүн
07.10
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
07.09
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтан, ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтан, ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
07.08
Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийгдсэн хэмжилт, шалгалтын тайлан
Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийгдсэн хэмжилт, шалгалтын тайлан
07.05
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх
07.05
Тус хорооны төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сарын 24-28 өдрүүдэд “Ази Номхон Далайн орнуудын Мэдээлэл, Харилцаа Холбооны сайд нарын уулзалт 2019” зөвлөгөөнд оролцож Сингапур болон Малайз улсын зохицуулах байгууллагатай хамтран ажиллах, туршлага солилцох асуудлаар уулзалт, семинарыг зохион байгуулав.
Тус хорооны төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сарын 24-28 өдрүүдэд “Ази Номхон Далайн орнуудын Мэдээлэл, Харилцаа Холбооны сайд нарын уулзалт 2019” зөвлөгөөнд оролцож Сингапур болон Малайз улсын зохицуулах байгууллагатай хамтран ажиллах, туршлага солилцох асуудлаар уулзалт, семинарыг зохион байгуулав.
07.01
Юнител ХХК-с ирүүлсэн 06/914 тоот албан бичгийн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
Юнител ХХК-с ирүүлсэн 06/914 тоот албан бичгийн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
07.01
Орон нутагт сургалт зохион байгуулав
Орон нутагт сургалт зохион байгуулав
06.26
Шуудангийн ажилтныг мэргэшүүлэх сургалт эхэллээ.
Шуудангийн ажилтныг мэргэшүүлэх сургалт эхэллээ.
06.26