Телевизийн нэвтрүүлгийн тоон технологиор дамжуулах цаг ойртож байна
ХХЗХ

Монгол Улс радио телевизийн өргөн нэвтрүүлгийн системээ тоон технологит хэрхэн шилжүүлэхээр төлөвлөж байна вэ?

Өнөөдөр манай улс дэлхийн бусад орнуудын нэгэн адил телевизийн нэвтрүүлгийг үзэгчдэд сансрын хиймэл дагуулын сүлжээгээр, бүх төрлийн кабелийн сүлжээгээр болон агаараар шууд хэрэглэгчдэд хүргэж байна. Гэхдээ манай улс сансрын хиймэл дагуулаар дагуулын сүлжээгээр телевизийн нэвтрүүлгийг тоон системээр аль хэдийн нэвтрүүлээд эхэлчихсэн. Утасгүй болон утастай кабелийн сүлжээгээр ч тоон хэлбэрээр телевизийн үйлчилгээг хүргээд эхэллээ. Харин бидний өмнө ойрын жилүүдэд үзэгчдэд шууд телевизийн нэвтрүүлгийг хүргэж буй эфирийн буюу шууд хүргэх телевизийн сүлжээгээ тоон системд шилжүүлэх зорилго тулгараад байна. Өөрөөр хэлбэл телевизийн нэвтрүүлэг бэлтгэхээс эхлээд үзэгчдэд хүргэх хүртэлх бүх процессоо тоон системд шилжүүлнэ гэсэн үг юм.

Тоон технологит шилжүүлсний давуу тал, ач холбогдол?

Телевизийн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулдаг болсноор зөвхөн эфирээс шууд хүлээн авахдаа дуу дүрсний маш өндөр чанартай нэвтрүүлгийг хүлээн аваад зогсохгүй, телевизийн нэвтрүүлгийг үзэгчид суурин болон явуулын нөхцөлд компьютер, гар утаснаас үзэх болон зөөврийн бусад төхөөрөмжөөр телевиз үзэх боломж бүрдэнэ. Улмаар зөвхөн телевизийн нэвтрүүлэг хүлээн аваад зогсохгүй бусад төрлийн богино хэлбэрийн мэдээ мэдээлэл авах боломж бүрдэнэ.Ер нь бол зөвхөн телевизийн үзэгчидэд бус бусад бүх хэрэглэгчдэд холбооны системээр дамжуулан телевиз радиогийн нэвтрүүлгийг үзэх асар өргөн боломж нээгдэх юм.

Өнөөдөр бид компьютерээр телевиз үзээд болоод байдаг шүү дээ

Хэдийгээр интернэтээр телевизийн нэвтрүүлгийг дамжуулж байгаа боловч өнөөдөр манай телевизүүдийн бэлтгэж байгаа нэвтрүүлгийг аналоги хэлбэрээс дахин хувиргах эсвэл өөр төрлийн форматад шилжүүлэх ажил байнга хийгдэж байгаа. Үүний үр дүнд дамжуулж буй нэвтрүүлгийн чанар муудах нь байнга тохиолддог. Үүний улмаас хөдөө орон нутагт хиймэл дагуулаар дамжуулж буй телевизийн нэвтүүлгийн чанар муудах, интернэтэд суурилсан технологи(жишээ нь IPTV) ашиглан дамжуулж буй телевизийн нэвтрүүлгийн чанарт ч муугаар нөлөөлж байна.

Тоон технологит шилжүүлэх ажлын явц ямар байна?

Тоон системд шилжүүлэх ажлыг бид Засгийн Газраас гаргасан мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж байна. Мөрийн хөтөлбөрийн эхний шатууд буюу бусад улс орнуудын туршлага судлах, стандарт сонголт хийх,  зэрэг ажлууд үндсэндээ амжилттай хэрэгжиж дууссан. Үүнийгээ бид мөрийн хөтөлбөрийн дагуу телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулж хэлэлцүүлэг хийх ажлыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү хөтөлбөрийг зөвхөн танай байгууллага хэрэгжүүлэхээс гадна радио телевизийн үйлчилгээ эрхлэгчид хэрхэн оролцох вэ?

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад тоон системд шилжих шилжилтийг төр болон хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлж байна. Манайд ч энэ байдал адилхан байх нь аргагүй. Учир нь телевиз радиогийн үйлчилгээнд хувийн хэвшил ихэнх хэсгийг эзэлж байна.

Дэлхийн улс орнуудын тоон технологид шилжиж буй явц ямар байгаа вэ?

Тоон технологид шилжих дэлхийн улс орнуудын шилжилт аль 2005 оноос эхэлчихсэн. Дэлхийн ихэнх улс орнууд шилжээд дуусах шатандаа явж байна. Харин хөгжлөөр буурай Африкийн улс орнууд энэхүү шилжилтийг аажмаар хийж 2015-2017 онуудад дуусгахаар төлөвлөж байна. Харин манай улсын хувьд 2014 онд тоон системд шилжих шилжилтийг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Тоон технологид шилжиж буй олон улсын туршлагын талаар?

Олон улсын туршлагын тухайд хамгийн гол зүйл нь өөрийн оронд тохирох зөв телевизийн дамжууллын форматыг сонгох нь хамгийн чухал асуудал болоод байна. Зарим улс орнууд шилжилтийн явцдаа дамжууллын форматаа солих хүртэл арга хэмжээ авч байна. Ингэснээрээ шилжилтийн явц удааширах, санхүүгийн хувьд бэрхшээлтэй тулгарах зэрэг байдлууд ажиглагдаж байна. Манай орны хувьд энэ асуудал бас тулгарсан. Хэдхэн сарын өмнө манай улсын сонгосон DVB-T дамжууллынформатын дараагийн хувилбар болох DVB-T2 формат албан ёсоор батлагдан гарсан. Хэрэв бид DVB-T форматаа сонгосон хэвээр байвал хоцрогдох магадлалтай болсон. Учир нь DVB-T2 формат нь өмнөх DVB-T форматаа дэмждэггүйд байгаа юм. Гэхдээ манай орны хувьд шилжилт хийгдэж эхлээгүй байгаа тул бүхнийг зөв шийдэх боломж бидэнд байна. Энэ бүх хийгдэж буй ажлаа одоо зохион байгуулах форум дээрээ хэлэлцэнэ.

Давтамжийн төлөвлөлт хэрхэн хийгдсэн бэ?

Давтамжийн төлөвлөлтийг бид олон улсын зөвлөмжийн дагуу хийсэн. Ер нь улс орнууд өөр өөрийн дураар хийнэ гэсэн ойлголт байхгүй л дээ.

“Тоон өргөн нэвтрүүлэг” сэдвийн хүрээнд форум зохион байгуулж байна. Энэ форумаас ямар үр дүнг хүлээж байгаа вэ?

Энэ форумын гол онцлог нь салбарын мэргэжлийн хүмүүсийн хүрээнд дээр Монгол Улсын телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжихэд баримтлах чухал шийдлүүдийг хэлэлцэх асуудал юм. Мөн зарим улс орнуудын шилжилтийн үеийн туршлагаас судлах юм. Форумаас хүлээж байгаа хамгийн гол үр дүн бол хийгдэж байгаа ажлуудаа хэлэлцүүлэх улмаар нийтээр сонгосон шийдлүүдийг тоон системд шилжихцаашдын үйл ажиллагаандаа сонгон хэрэгжүүлэх явдал юм.

Дахин ийм төрлийн форумыг Улаанбаатар хот болон орон нутаг хийх үү?

Энэ төрлийн форумыг 2014 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа хийхээр төлөвлөж байна. Цаашид зөвхөн мэргэжлийн хүрээнд форум зохион байгуулах биш олон нийтэд тоон телевиз радиогийн шилжилтийн ач холбогдлыг сурталчилах, тоон системийн хэрэглээг таниулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02
Олон улсын стандартуудыг орчуулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг орчуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
07.02
Мэдэгдэл
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
07.01
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
06.26
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.25
“Өргөн нэвтрүүлгийн салбарын өрсөлдөөнд зохиогчийн эрхийн зөрчлийн үзүүлэх нөлөөлөл” сэдвээр судалгааны ажил хийгдэж байна.
“Өргөн нэвтрүүлгийн салбарын өрсөлдөөнд зохиогчийн эрхийн зөрчлийн үзүүлэх нөлөөлөл” сэдвээр судалгааны ажил хийгдэж байна.
06.23
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /ISO/IEC 38500:2015/
ISO/IEC 38500:2015 Information technology - Governance of IT for the organization
06.22
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /MNS 5843:2008/
MNS 5843:2008 Хамгаалалтын дохиоллын тоног төхөөрөмжийн техникийн үндсэн үзүүлэлт. Угсралт суурилуулалт, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага
06.22
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал /MNS 6528:2015/
MNS 6528:2015 Дата төвийн цахилгаан холбооны дэд бүтэц
06.22