Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
ХХЗХ

Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд

  • Өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлого, бодлогын чиглэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих
  • Монгол улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих,
  • Зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх,
  • Өргөн нэвтрүүлгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх
  • Нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай үйлчилгээгээр олон нийтийг хүртээмжтэй хангахад

чиглэсэн харилцааг зохицуулах зорилгоор өргөн нэвтрүүлгийн салбарт зохицуулалт хийж байна.

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтанд юу хамаарах вэ?

  • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох
    • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг дараах төрлөөр олгоно:
      • Телевиз, радиогийн газрын дахин дамжуулах сүлжээний үйлчилгээ эрхлэх(цаашид тоон телевизийн газрын сүлжээний үйлчилгээ гэх)
      • Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэх
      • Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх
  • Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэнд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах
    • Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын журам, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага боловсруулж, батлах, үйлчилгээ эрхлэгчдийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангуулах
    • Өргөн нэвтрүүлгийн сүлжээний болон үйлчилгээний тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох,
    • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн техник, тоног төхөөрөмжийн стандарт шаардлага хангуулах, шаардлагатай хэмжилт, үзлэг шалгалт хийх
    • Зохицуулалтын нөхцөл шаардлагын дагуу хөтөлбөрт тавигдах шаардлагын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах
  • Өргөн нэвтрүүлгийн контентийн зохицуулалт
    • Хууль тогтоомж, зохицуулалтын зорилгын хүрээнд өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах шаардлагыг тодорхойлох (1 цагт дамжуулах зар сурталчилгааны хязгаарлалт, монгол бүтээлийн хувь хэмжээ г.м хамгийн багадаа хүлээх үүрэг )
    • Хөтөлбөрт хяналт, мониторинг хийх- “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын дагуу өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах шаардлагын хэрэгжилтийн байдалд хяналт тавина.
    • Өргөн нэвтрүүлгийн агуулга-т хяналт тавьж,редакцийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцдоггүй бөгөөд нэвтрүүлгийн агуулга-т хяналт тавих, холбогдох хууль тогтоомжинд (Зар сурталчилгааны тухай хууль, Садар самуунтай тэмцэх тухай хууль гм ) заасан өргөн нэвтрүүлгийн агуулгатай холбоотой заалтуудын хэрэгжилтийг хангуулах, тухайн нэвтрүүлгийн агуулга, контент нь хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргаж, хяналт тавих эрх , үүрэг бүхий газар биш юм.
  • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай стандарт боловсруулах, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавих
  • Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлага, холбогдох журмыг батлан гаргаж, хэрэгжилтэнд хяналт тавих.

Өргөн нэвтрүүлгийн  зохицуулалт нь дээрх үндсэн зорилгоос гадна дараах бодлогын зорилтуудыг дэмжин хамгаалахад чиглэгдэнэ:

  • Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх,
  • Иргэдийн  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,  бодит мэдээлэл авах эрхийг дэмжин, хамгаалах
  • Үндэсний үнэт зүйлийг хэвшүүлэх, эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах, үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төрт ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл бүхий нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд өргөн нэвтрүүлгийн хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх
  • Үндэсний түүх, хэл, соёл,   өв уламжлал, зан заншлыг  хамгаалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд өргөн нэвтрүүлгийн үүрэг оролцоог дэмжин, нэмэгдүүлэх
  • Өргөн нэвтрүүлгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, хариуцлагатай, мэргэшсэн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх
  • Өргөн нэвтрүүлгийг эзэмшлийн хэт төвлөрөлөөс хамгаалах, зах зээлийн өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлж, өргөн нэвтрүүлгийн салбарын хөгжлийг дэмжин хөгжүүлэх
  • Өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээл туурвилыг дэмжин хөгжүүлэх
  • Хүүхэд, залуусын боловсрол, хүмүүжлийн чанартай нэвтрүүлэг, хөтөлбөр бүтээж түгээхийг дэмжин хөгжүүлэх
  • Өргөн нэвтрүүлгийн салбарт шинэ техник, технологийн хэрэглээг дэмжин хөгжүүлэх, нэвтрүүлэх
  • Монгол улсад дамжуулж байгаа гадаадын аливаа улсын өргөн нэвтрүүлэг нь үндэсний аюулгүй байдал, Монголын үндэсний эрх ашигт харшлахгүй байлгах
  • Өргөн нэвтрүүлэг нь Монгол улсын хууль тогтоомжийг дагаж мөрддөг байх

Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хүүхэд хамгаалах чиглэлээр баримтлах зөвлөмж

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/10/25
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26