Он-лайн орчинд хүүхдийг хамгаалах бодлого, зохицуулалт
ХХЗХ

Бодлого, зохицуулалтын байгаууллагуудын стратеги

    Авч үзэх үндсэн асуудлууд
1.Хууль эрх зүйн хүрээнд а. Хууль сахиулах болон бусад холбогдох байгууллагууд 18 хүртэлх насныхныг интернэтийг дэмжсэн он-лайн орчинд хамгаалах хуулийн зайлшгүй бүрэн эрхийг тодорхой болгох зорилгоор хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийг шинэчилэх
  б. Бодит амьдралд хүүхдийн хувьд, хууль бус үйлдэл нь он-лайн амьдралд ч хууль бус байдаг тул холбогдох эрх зүйн өөрчлөлтүүдийг хийхдээ  насанд хүрээгүй хүүхдийн хувийн нууцлал болон мэдээллийг он-лайн  халдлагаас хамгаалах журмыг ч энд хамруулж ойлгоно. 
2. Хуулийг хэрэгжүүлэх эх үүсвэрүүд болон тайлагнах механизмууд а. Тайлагнах механизмыг бий болгож өргөнөөр сурталчлах, тухайлбал: интернэтэд хэрэв хууль бус агуулгатай зүйлтэй тааралдсан бол хэрхэн мэдээлэхийг хялбарханаар ойлгуулах боломжийг бүрдүүлэх. Энэ боломжийн энгийн нэг хэлбэр нь тухайлбал, хууль бус материалыг /контент/ хурдан мэдэрч  авч хасах, эсхүл хүртээмжгүй болгох чадвартай үндэсний хэмжээнд ажилладаг шууд утас ч байж болно.
3.Үндэсний хэмжээнд анхаарал хандуулах асуудлууд а.

Хүүхдийн онлайн аюулгүй байдалд хамааралтай байж болох  бүхий л оролцогч талуудыг тодорхой болгон  тэдний  жагсаалтыг гаргах. Тухайлбал:

  • Төрийн байгууллагууд
  • Хууль сахиулах байгууллагууд  
  • Нийгмийн үйлчилгээний газрууд
  • Интернет болон бусад электрон үйлчилгээ эрхлэгчид
  • Мобайл утасны үйлчилгээ эрхлэгчид
  • Бусад хай-технологийн компаниуд
  • Багш нарын холбоо, нэгдэл
  • Эцэг эхийн холбоо, нэгдэл
  • Хүүхэд, залуучууд
  • Хүүхдийг хамгаалах болон холбогдох бусад ТББ
  • Шинжлэх ухааны судалгааны нэгдлүүд
  • Интернэт кафе эзэмшигчид болон нийтийн үйлчилгээний бусад цэгүүд: номын сан, телетөвүүд, онлайн тоглоомын төвүүд гэх мэт
  б. Технологийн  өөрчлөлтөнд харгалзах асуултуудыг гарган тавьж  үйл ажиллагаанд оруулах хурдыг нэмэгдүүлэх болон харгалзах  сонирхогч талуудыг татаж дэмжин тусламж үзүүлэх үүднээс практик үйл ажиллагаанд хэрэглэгддэг төрөлжсөн хуулийг боловсруулах, хэвлэн нийтлэх замаар бие даасан  болон хамтарсан бодлого зохицуулалтыг хэрэглэж болох загварын давуу талыг судлах
4. Боловсрол, мэдлэг олгох эх үүсвэрүүд а.

Сонирхогч талуудын мэдлэг туршлагыг жагсаах, ашиглах ба орон нутгийн соёлын хэм хэмжээ, хуулийг тусгасан  интернет аюулгүй байдлын мэдээлэл, материалуудыг  бэлтгэх, тэдгээрийг үндсэн бүх зорилтот сонсогчдод зориулан таниулж үр өгөөжтэйгээр түгээх. Мэдээлэлжүүлэлтийг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оролцуулах. Хүүхэд залуучуудад зориулан интернэтийг хэрэглэснээр олох эрх мэдэл,  интернэтийн  эерэг онцлогийг тодорхойлсон материалуудыг бэлтгэж айдас төрүүлсэн мэдээллээс ангид байх, он-лайн орчинд харьцах эерэг бөгөөд хариуцлагатай аливаа хэлбэрүүдийг дэмжих

  б. Интернэт ашиглагчдын боловсрол, аюулгүй орчныг бүрдүүлэх талаар  мэдлэг  олгоход хүүхдийн он-лайн аюулгүй байдлыг хангах программ болон фильтрийн программ зэрэг техник хэрэгслүүдийн үүрэг ролийг ойлгуулах
  в. Интернэт ашиглагчдад өөрсдийн компьютерт вирусын эсрэг программ суулгах,  гаднын нөлөөнөөс хамгаалах программ бүхий төхөөрөмжийг шинэчлэх болон үйлдлийн системийг шинэчлэн боловсронгуй болгох, суурилуулах зэрэгт  нь дэмжлэг үзүүлэх
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.22
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
11.22
Салбарын 2019 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2019 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
11.22
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
11.22
Мониторингийн 2019 оны 10 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 10 дугаар сарын тайлан
11.22
Мониторингийн 2019 оны 9 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2019 оны 9 дүгээр сарын тайлан
11.22
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.20
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
11.14
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
11.13
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
11.13