Мэдээлэл холбооны үйлчилгээ
ХХЗХ

Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсад ярианы болон интернэтийн үйлчилгээний хөгжлийг дэмжих, зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, чанартай үйлчилгээгээр олон нийтийг хүртээмжтэй хангахад чиглэсэн харилцааг зохицуулах зорилгоор цахилгаан холбооны салбарт зохицуулалт хийж байна.

Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг Монгол Улсын Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль, эрхзүйн баримт бичгүүдэд нийцүүлэн зохицуулна.

Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдэд дараах үйлчилгээ эрхлэгчдийг хамааруулж ойлгоно. Үүнд:

  • Ярианы үйлчилгээ эрхлэгчид
  • Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид

Ярианы үйлчилгээ

Ярианы үйлчилгээ нь цахилгаан холбооны үндсэн үйлчилгээнд тооцогддог бөгөөд цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээ эрхлэгчийн хувьд хэрэглэгчдэд заавал үзүүлэх үйлчилгээ нь болдог. Ярианы үйлчилгээнд ашиглаж буй технологиос нь хамааруулан дараах төрлийн үйлчилгээнүүдийг хамруулж үзэж байгаа бөгөөд Зохицуулах хорооны зүгээс 2012 оноос өмнө эдгээр чиглэлүүдээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг олгож байсан. Үүнд:

  • Уламжлалт цахилгаан холбооны суурин утасны үйлчилгээ (PSTN)
  • Үүрэн холбооны үйлчилгээ (Mobile)
  • Интернэт протоколд суурилсан ярианы үйлчилгээ (VoIP)

Тус хорооны зүгээс олон улсын зохицуулалтын чиг хандлага, технологийн хөгжил, дэвшил зэргийг харгалзан олон улсад тусгай зөвшөөрлийн зохицуулалтад баримталж буй технологиос үл хамаарах зарчмыг баримтлан дээр дурдсан төрлийн үйлчилгээнүүдийг нэгтгэн нэг ангилал болгож, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 06 дугаар тогтоолоор “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал”-д тусгаж баталсан.

Тусгай зөвшөөрлийн ангилалд орсон энэхүү өөрчлөлт нь шинээр тусгай зөвшөөрөл авахад эсхүл дээрх дурдсан чиглэлийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж, сунгах үед шинэчлэгдэн олгогдох юм.

Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэхэд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг мөн авах шаардлагатай бөгөөд үүрэн холбоонд ашиглах радио давтамжийг Монгол Улсын Радио долгионы тухай хуулийн дагуу уралдаант шалгаруулалтаар олгодог.

Харин интернэт протоколд суурилсан ярианы үйлчилгээний хувьд Зохицуулах хорооноос 2014 оны 39 тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж, баталсан “Интернэт протокол ашигласан ярианы зохицуулалт” –ын баримт бичгийг баримтална. Энэхүү баримт бичигт компъютерээс компъютерт ямар нэг програм хангамж ашиглан эсхүл байгууллагын дотоод холбооны зориулалтаар цахилгаан холбооны сүлжээний дугаарлалт ашиглахгүйгээр интернетэд суурилан яриа дамжуулах тохиолдолд тусгай зөвшөөрөл шаардлагагүй болохыг заасан байгаа болно.

Ярианы үйлчилгээ эрхлэхэд мөрдөх зохицуулалт, нөхцөл шаардлагууд

 

Интернэтийн үйлчилгээ

Интернетийн үйлчилгээ нь 2014 оноос өмнө бие даасан тусгай зөвшөөрлийн ангилал байсан бөгөөд зохицуулах хорооны зүгээс олон улсын зохицуулалтын чиг хандлага, технологийн нэгдэн нийлж буй хөгжлийн хандлага зэргийг харгалзан интернетийн үйлчилгээг Мэдээлэл холбооны үйлчилгээнд хамааруулж үзэх болсон. Энэхүү зарчмын өөрчлөлтийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 06 дугаар тогтоолоор “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал”-д тусгаж баталсан.

Интернэтийн үйлчилгээ эрхлэхэд мөрдөх зохицуулалт, нөхцөл шаардлагууд

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/09/06
Мэдээ мэдээлэл
Хуулийн төслүүдэд хэлэлцүүлэг хийлээ
“Харилцаа холбооны тухай”, “Радио долгионы тухай”, “Шуудангийн тухай” хуулиудад нэмэлт, өөрчлөлтийг оруулах талаар Тандан судалгаа хийх, Үзэл баримтлал боловсруулж, батлуулах чиглэлээр ажиллаа
02.12
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2018 оны 1 дүгээр сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2018 оны 1 дүгээр сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
02.08
Мониторингийн 2017 оны 11,12 дугаар сарын тайлан
Мониторингийн 2017 оны 11,12 дугаар сарын тайлан
02.08
Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв 
Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв 
02.07
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 01 дүгээр хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 01 дүгээр хуралдааны мэдээлэл
02.06
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 01-р сарын 16-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 01-р сарын 16-31-ний өдрийн хооронд хийсэн суурин хяналтын мэдээ
02.06
Аюулгүй интернетийн өдөр
Аюулгүй интернетийн өдөр
02.02
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 4-р улиралд хийсэн суурин хяналтын товч мэдээ
Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2017 оны 4-р улиралд хийсэн суурин хяналтын товч мэдээ
02.01
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2017 оны 1-12 дугаар сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2017 оны 1-12 дүгээр сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ
01.31
Баталгаажуулалтын үнэлгээний хорооны 2018 оны 1-р хуралдаан 2018 оны 1-р сарын 18-ны өдөр хуралдаж дараах төхөөрөмжүүдэд баталгаажуулалтын Тохирлын гэрчилгээ олголоо
Баталгаажуулалтын үнэлгээний хорооны 2018 оны 1-р хуралдаан 2018 оны 1-р сарын 18-ны өдөр хуралдаж дараах төхөөрөмжүүдэд баталгаажуулалтын Тохирлын гэрчилгээ олголоо
01.26