Стратеги, зорилтууд
ХХЗХ

Монгол Улсын Харицаа холбооны зохицуулах хорооны салбарын зохицуулах хорооны 2016-2018 оны үйл ажиллагааны стратегийн үндсэн зорилго нь “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн бодлого, стратегийн хүрээнд салбарын зохицуулалтын таатай орчинг бүрдүүлснээр мэдээлэл, харилцаа холбооны салбарын зохицуулалтын арга хэрэгслээр зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, мэдээллийн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, шинэлэг, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эргэлт, хэрэгцээг хангасан мэдээлэл, харилцаа холбооны шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд” оршино.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь салбарын бүх харилцагчтай хамтран ажиллаж, ард иргэддээ хүртээмжтэй дэлхийн жишигт нийцсэн мэдээллийн технологи, харилцаа холбооны  үйлчилгээ хүргэн, хөгжлийг дэмжих өрсөлдөөний таатай нөхцөлийг бүрдүүлэхэд стратеги зорилтуудаа чиглүүлэх болно.

Энэхүү зохицуулалтын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хүрээнд тодорхойлж буй дараах тэргүүлэх стратегиуд нь стратегийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дунд хугацааны зорилт, арга хэмжээнүүд болон хүрэх түвшин, арга зүйг багтаасан болно. Үүнд:

  1. Зохицуулалтын тэргүүлэх стратеги-1: Салбарын зохицуулалтыг олон улсын түвшинд нийцүүлэх хэрэгжүүлснээр улс орны тогтвортой хөгжлийг дэмжих хэрэгсэл болгоно;
  2. Зохицуулалтын тэргүүлэх стратеги-2: Хөгжил дэвшилд чиглэсэн шинэ санаа, инновацид суурилсан зохицуулалтыг үе шаттай нэвтрүүлсэн үр ашигтай өрсөлдөөний орчинг бүрдүүлнэ;
  3. Зохицуулалтын тэргүүлэх стратеги-3: Улсын хязгаарлагдмал нөөцийг оновчтой төлөвлөх, хуваарилах, зохицуулах, иргэдийн эргэлт, хэрэгцээг хангахуйц шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ;
  4. Зохицуулалтын тэргүүлэх стратеги-4: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад нь туслалцаа үзүүлнэ;
  5. Зохицуулалтын тэргүүлэх стратеги-5: Мэдээлэлжсэн нийгмийн мэдээллийн дэд бүтэц, цахим нэгдсэн санг бий болгох, цахим үйлчилгээ ба хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.

Тус хорооны үйл ажиллагааны стратегийн эрхэм зорилго, зорилт болон арга хэмжээг байгууллагын үнэт зүйлс дээр үндэслэн дараах үйл ажиллагааны гол зорилт, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  • Зохицуулалтын хууль эрх зүй, бодлогын орчинг бүрдүүлэх

Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангий тухай хууль, Цахим гарын үсгийн хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулах; Мэдээлэл харилцаа холбооны салбарын зохицуулалтын эрх зүйн баримт бичгийг холбогдох олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмж, үндсэн дүрэмийг Монгол улсын нэгдэн орсон гэрээ, конвенцитэй уялдуулан шинэчлэх; Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлийн талаар төрөөс баримтлх бодлого чиглэлийг хэрэгжүүлэх.

  • Харилцан холболт

Засгийн газрын бодлогын хүрээнд шинэ техник, технологийн ололтыг нэвтрүүлэх зохицуулалтын дүрэм, журам, чиглэл боловсруулах; Харилцаа холбооны сүлжээний харилцан холболтын тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг шинэчлэх; Сүлжээ хоорондын техникийн харилцан холболт дээр ерөнхий хяналт тавих.

  • Тусгай зөвшөөрөл

Байгууллагын тусгай зөвшөөрлийн бүх төрийн үйлчилгээний процесст инженерчлэл, дахин-инженерчлэл хийж, төлбөр тооцооны програмыг сайжруулаж үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх.

  • Стандарчлал, баталгаажуулалт

Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын стандартуудын хэрэгжилтэнд хяналт тавих, шаардлагатай шинэчлэлийг хийх; Тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын тогтолцоог хэрэгжүүлэх дүрэм, журам болон үнэ тарифыг боловсронгуй болгоно.

  • Шинэ санаа, инновацийн тогтолцоог дэмжих

Салбарын бизнесийн орчин ба хэрэглэгчдийн хэрэгцээ, зан байдалд гарч байгаа огцом өөрчлөлтийг таамаглах, даван туулах зохицуулалтын арга хэмжээг боловсруулна.

  • Үнэ тарифын зохицуулалт

Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн зах зээл дэх өрсөлдөөний байдал, хандлагад судалгаа шинжилгээ хийж, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  • Радио давтамжийн дахин төлөвлөлт, хувиарлалт, зохицуулалт ба хяналт

Радио давтамж, радио давтамжийн зурвасыг үр дүнтэй ашиглах технологи бүхий утасгүй холбооны системүүдийг сулдан нэвтрүүлэх ба радио давтамжийн шинэчилсэн төлөвлөлт, хувиарлалтыг өргөн зурвасын холбоо, утасгүй сүлжээний шинэ технологуудтай уялдуулан шинэчилнэ.

  • Дугаарлалт

Дугаарлалтын нөөцийг үр ашигтай ашиглах, төлбөр тооцоо болон үнэ тарифын шинэчлэлийг хийж зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  • Хяналт, Мониторинг

Радио давтамж, дугаарлалтын мэдээллийн нэгдсэн санд бүрдүүлж, хяналт шалгалтыг тогтмолжуулна.

 

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах

Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах, мэдээллийн нууцлалтыг хангах мөн цахим орчинд хэрэглэгчдийн болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг боловсруулах.

  • Гомдол маргаан шийдвэрлэх

Хэрэглэгчийн эрх ашгийг хөндсөн маргаантай асуудлыг судлан тухай бүр шийдвэрлэнэ.

  • Мэдээлэл, холбооны дэд бүтэц

Өргөн зурвасын үйлчилгээ болох түгээх сүлжээ, гурвалсан үйлчилгээ, дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэх замаар бусад салбарын цахим үйлчилгээг нэвтрүүлэхэд зохицуулалтын арга хэрэгслээр дэмжлэг үзүүлнэ.

  • Мэдээлэл технологи ба цахим хэрэглээ, үйлчилгээ

Үндэсний өгөгдөл мэдээллийн төв, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны хүрээнд төрийн цахим үйлчилгээ, сүлжээний аюулгүй байдал, хэрэглээний зохицуулалтын дүрэм, журмыг боловсруулна.

  • Радио, телевизийн өргөн нэвтрүүлэг

Дараа үеийн хөдөлгөөнт систем нэвтрүүлэх, шаардлагатай радио давтамжийн зурвасыг чөлөөлөх, дахин хувиарлалт хийх замаар дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем ба тоон радио өргөн нэвтрүүлгийн сүлжээнд шилжүүлэх зохицуулалтын арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016-2018 оны үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр дараахь арга хэмжээг эхний үе шатанд авна. Үүнд:

  • Хорооны одоогийн бүтэц, зохион байгуулалтын хүрээнд хэлтсүүдийн хариуцсан ажил, эрх үүргийн давхардал, ажлын заагийг тодорхой болгох, иргэдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний үйл ажиллагааны процессыг загварчлан шинэчилж боловсронгуй болгоно. Үйл ажиллагааны бүх шатны процесс үйл ажиллааг дахин инженерчлэлийн дагуу хэлбэрт үе шаттайгаар цахим-ХХЗХ төслийг хэрэгжүүлнэ.
  • Төлбөр, тооцооны програм хангамжийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хандаж мэдээллээ авах боломжтой.
  • Хүний нөөцийн менежментийн програм хангамжийг нэвтрүүлж, үйл ажиллагаандаа бүрдүүлнэ.
  • Байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн дүрэм болон бусад баримт бичгийг шинээр боловсруулан /Code of practice, code of conduct/ мөрдүүлнэ.
  • ХХЗХ-ны тогтоол шийдвэр, зохицуулалтын бодлого боловсруулах, төлөвлөлт, зохицуулалтын үйлчилгээний хэрэгжилтэнд тогтмол дотоод хяналт, шинжилгээ мониторинг хийж, үйл ажиллагаанд дүгнэлт өгч ажиллана.
  • Байгууллагын дотоод үйл ажиллагаа, ажлын арга барилыг сайжруулах, ажилтнуудыг тогтмол хугацаанд аттестатчлах, цалин урамшууллын тогтолцоог ажлын ачаалал, цаг ашиглалт, идэвх зүтгэл, шинэ санаачилга, үр дүнд тулгуурлан шинэчлэх, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх зэрэг чиглэлээр байгууллагын дотоод журам, холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ.
  • Байгууллагын дотоод хяналт, төлөвлөгөөт ажил, хөтөлбөрийн үйл ажиллагааны явц, хэрэгжилтийн үр дүн, биелэлт, Хорооны шийдвэр болон Даргын тушаалын хэрэгжилтэнд тогтмол хяналт, шинжилгээ мониторинг хийх замаар үнэлэлт, дүгнэлт өгч ажиллана.
  • Байгууллагын үйл ажиллагаа, Хорооны болон Даргын тогтоол шийдвэр, тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилт, түүний үр дүнгийн далаар олон нийтэд ухуулан таниулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллана.

Байгууллагын үйл ажиллагааны стратегийн хүрээнд байгууллагын чадавхыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/09/20
Мэдээ мэдээлэл
Мониторингийн 2017 оны 1,2 дугаар сарын тайлан
Мониторингийн 2017 оны 1,2 дугаар сарын тайлан
03.29
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
03.28
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” семинарыг 2017 оны 3-р сарын 24-ний өдөр зохион байгуулна
Харилцаа Холбооны Зохицуулах хороо нь “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт семинарыг НҮБ-ийн Хүүхдийн сан болон Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран холбогдох байгууллага, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн дунд зохион байгуулах гэж байна.
03.23
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
03.22
Монгол улсын харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф, өрсөлдөөний талаар баримтлах бодлогын чиглэлийн төсөлд санал өгнө үү
Монгол улсын харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф, өрсөлдөөний талаар баримтлах бодлогын чиглэлийн төсөлд санал өгнө үү
03.21
“Харилцааны радио станцын радио давтамжийн зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага, хяналт” сэдэвт уулзалт, семинар зохион байгуулагдана
“Харилцааны радио станцын радио давтамжийн зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага, хяналт” сэдэвт уулзалт, семинар зохион байгуулагдана
03.20
Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхлэн гаргадаг сэтгүүлийн шинэ дугаар цахим хуудсанд нэмэгдлээ
Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхлэн гаргадаг сэтгүүлийн шинэ дугаар цахим хуудсанд нэмэгдлээ
03.17
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх ажил-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
03.16
Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан) шалгаруулж авна. /Сэлэнгэ аймаг, Дундговь аймаг, Дорноговь аймаг/
Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан) шалгаруулж авна. /Сэлэнгэ аймаг, Дундговь аймаг, Дорноговь аймаг/
03.10
”ЦАХИМ ОРЧИН ДАХ ГАДУУРХАЛ” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан
”ЦАХИМ ОРЧИН ДАХ ГАДУУРХАЛ” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан
03.06